Хамт ажилладаг хүмүүстэйгээ оффисоос гадуур уулзахаас халгадаг болжээ

2023 оны 12 сарын 15

Хойд хөрш ОХУ-д явуулсан судалгаагаар хүмүүсийн 59 хувь нь хамт ажилладаг хүмүүстэйгээ ажлын бус цагаар уулзах хүсэлгүй байдаг нь харагджээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 41 хувь нь л ажлын газрын хүмүүстэйгээ оффисоос гадна уулзах, тааралдахад татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 51 хувь нь хамт ажилладаг хүмүүсийгээ сайн танилын хүрээнд авч үзсэн бол 25 хувь нь найзууд гэжээ.

Хүмүүсийн 13 хувь нь хамт ажилладаг хүмүүстэйгээ өөр газарт тааралдах нь ажил хэргийн уур амьсгалыг авчирдаг гэж хариулсан байна.

Мөн судалгаанд оролцогчдын 49 хувь нь хамт ажилладаг хүмүүсийнхээ мунхаг зан, бүдүүлэг байдалд дургүйцдэгээ хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top