БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Жон Жэ Намд торгууль ноогдууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Жон Жэ Намд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр (2023.12.15) Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. 

Шүүхээс түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн үзэж 6 сая вонын торгууль ноогдуулжээ. Түүнийг 2018 оны тавдугаар сард Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байх үед тухайн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгч компанийн дэд захирлаас хүсэлт иржээ. Уг хүсэлтэд Монгол Улсын иргэн А-д виз түргэн шуурхай гаргаж өгөх тухай дурдсан байсан бөгөөд Элчин сайд Жон холбогдох албан тушаалтанд уг хүсэлтийг хүлээн авч виз гаргахыг даалгасан болох нь тогтоогджээ. 

Яаралтай байдлаар виз гаргуулах хүсэлт гаргасан А нь тус улсын хилээр орж ирсэн зорилго нь тодорхойгүй, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул консулын ажилтан виз гаргахаас татгалзсан байна. Элчин сайд асан Жон энэхүү ажлыг хариуцсан консулд сануулга өгч, дахин хүсэлт гарган, шалгах ажлыг үүрэг болгожээ. 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, “Хэдийгээр шүүгдэгч энэхүү үндэслэлийг үгүйсгэж байгаа ч тэрээр дотоодын үйлдвэрлэгчээс виз олгох зөвшөөрөл олгох тухай хууль бус хүсэлтийг хүлээн авч, виз хариуцсан консулд эрх мэдлээ урвуулан ашигласан. Гэвч Элчин сайд асан Жон өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ төлбөр аваагүй зэрэг нөхцлийг харгалзан үзэж ийнхүү торгуулийн шийтгэл ноогдуулсан" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top