С.Ганбаатар: Энэ бол сайд хүн гарын үсэг зурахаас нааш боломжгүй хулгай

2023 оны 12 сарын 18

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна.

Хоёр дахь шатны нээлттэй сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг зургаан асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ.

Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудсан. С.Ганбаатар гишүүн 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж байгаа юм. Тэрбээр энэ талаараа “Би хэвлэл мэдээллээр явж байгаа тоо баримтыг дурдсан. Энэ зах замбараагүй тоо гарсан байна. Жишээ нь, 40 их наяд нь 400 сая хонь шүү дээ. Нэг их наяд гэдэг чинь 10 сая хонь. Ямар том хулгай яригдаад байгаа вэ гэдгийг ойлгуулах гэж л хэлсэн. Хэдэн мянган тонн машин хулгайгаар гарч байна. Цагдаа, хууль, хяналт нь хаана байсан юм бэ? Энэ хулгай бол зүгээр нэг хаядаг эд биш ээ. Сайд нар хийдэг, сайд хүн гарын үсэг зурахаас нааш боломжгүй хулгай” гэлээ.

Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түүнээс 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэсэн тооныхоо талаар тайлбар хэлэхийг хүссэн юм. Үүнд С.Ганбаатар гишүүн “Энэ тоо нь хэвлэл, интэрнетээр явж байсан тоо баримтуудыг тайлбарлаж ярьж байгаа юм. Энэ бол агуу том хулгай, мянганы хулгай, эрх баригчдын хулгай” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.21.249) 2023 оны 12 сарын 21

ЗОВЛОН, УТАА 2-ЫНХОО ДУНД ҮНЭНИЙГ ТЭМТРЭХИЙГ ХИЧЭЭГЭЭРЭЙ.

0  |  0
ИРГЭН(202.179.21.249) 2023 оны 12 сарын 21

ОДООГИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨСӨӨ ХЭД ДАХИН ТОМ ХАР ХҮЧ /ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИМЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ГЭХ МЭТ /-ТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭДГИЙГ АРД ИРГЭД МИНЬ УХААРАХ ТАЛДАА АЖИГЛААРАЙ.

0  |  0
S(59.153.113.59) 2023 оны 12 сарын 18

SEKSDN80955877

0  |  0
zochin(139.5.219.89) 2023 оны 12 сарын 18

ingej tseejnii pangaar poporch demiirchikheed tailbarlaj chdadakhgui dopngiotokhguiee ,

0  |  1
Top