“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж буй. Үүний нэг нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцлээ.
(2023.12.19)
Шинжээч: "“Тавантолгойн ордын Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерт шалгарсан “Норинко интернэшнл күүпэрэшн” компани болон “Дади инженеринг девелопмен групп” компаниудын түншлэлтэй 955.854.399.578 төгрөгийн дүн бүхий гэрээг 10 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж барагдуулах гол нөхцөлтэй их хэмжээний хэлцлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хийсэн.
Гэрээний нөхцөлийг нүүрсээр төлж барагдуулахтай холбоотойгоор “Норинко интернэшнл күүпэрэшн” компани болон “Дади инженеринг девелопмен групп” компаниудын нэрлэсэн худалдан авагчтай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Их хэмжээний хэлцэл хийх тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 14 дүгээр тогтоолоор батлахдаа стратегийн түншлэгч компаниудтай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй ижил нөхцөлтэй тохирох тухай гэрээнд заасан байна. Энэ заалтын дагуу Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцогч талтай гэрээг байгуулсан. Энэ нь хөнгөлөлттэй нөхцөлтэй учраас энэ гэрээг оффтэйк гэрээнд авсан.
Хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөрдөгдөж байгаа индексжүүлсэн үнийн аргачлалаар тооцож үзэхэд нийт борлуулсан нүүрсний хэмжээнээс 34.1 сая ам.долларын алдагдсан боломж гарсан гэж шинжээч дүгнэж байгаа." гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ЭЗЭНГҮЙ МОНГОЛ болжээ...........