АНУ-ын Колорадо мужийн дээд шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампт 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх Бүгд найрамдах нам доторх сунгаанд оролцохыг хоригложээ.
Энэхүү шийдвэрээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тангараг өргөсөн этгээд АНУ-ын эсрэг бослого эсвэл үймэн самуунд оролцсон эсвэл АНУ-ын дайснуудад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол АНУ-ын төрийн албанд ажиллахгүй гэсэн заалтад үндэслэн гаргасан аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 1961-1865 оны Иргэний дайны дараа оруулж байжээ.
Колорадо мужийн шүүх эл шийдвэрийг улс төрийн зорилгоор гаргасан байж болзошгүй тул цуцлах боломжтой гэж Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон мэдэгджээ. Намын харьяаллаас үл хамааран АНУ-ын иргэн бүр сонгогчийн хувиар хуучин ерөнхийлөгч болон сунгаанд ялсан нэр дэвшигчийг дэмжих эрхээ эдлэх ёстой. АНУ-ын Дээд шүүх энэхүү бодлогогүй шийдвэрийг цуцалж, америкчуудад дараагийн ерөнхийлөгч нь хэн байхыг тодорхойлох боломж олгоно гэдэгт итгэж байна гэж Жонсон илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )