Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
Үүнд улс төрийн хамаарал бүхий зургаан компани байгааг шинжээч танилцуулсны нэг болох “Говь инфрастракчер партнерс” ХХК нь 13.270.16.142.0 төгрөгийн гэрээ байгуулсан. “Говь капитал менежмент” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. “Говь капитал менежмент” ХХК-ийн эзэмшигч нь тухайн үед Дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан.Ц.Батзулын ах Ц.Баянзул аж.
Тэгвэл өнөөдрийн сонсголд гэрчээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул гэрчээр оролцож, холбогдох асуудалд дараах тайлбарыг өглөө.
Тэрээр "Би Дэд ажлын хэсэгт Хэрэг эрхлэх газрын даргын захирамжаар орж ажилласан.
Энэ ажлын хүрээнд нийтдээ 2382.6м урт 27 ш гүүр барих ажил байсан. Үүний сонгон шалгаруулалт нь “Улаанбаатар Төмөр зам” ХНН хийсэн. Өнөөдөр сонгон шалгаруулалт хийсэн газраас нэг ч хүн ирээгүй байна.
Үүн дээр хамгийн уртдаа 226м урт гүүр, хамгийн богино нь 13.9м гүүр барихаар ТЭЗҮ-д туссан байдаг.
Манай ах Горь капитал менежмент компанийн 17 хувийг эзэмшдэг. Нийтдээ зургаан хүн хамтран эзэмшдэг, гүүр барьдаг, үндсэндээ үндсэн үйл ажиллагаа нь Оюутолгойн далд уурхайн гүнийн барилгажилтын ажлыг гүйцэтгэдэг компани юм.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс ийм хэмжээний гүүр барих тусгай зөвшөөрөл бүхий бүх компанид санал хүргүүлж, үнийн саналыг нь авч, сонгон шалгаруулалт хийгдээд Дэд ажлын хэсэг дээр орж ирсэн.
Тухайн үед Ажлын хэсгийн ахлагчаар ЗХЖШ-ын дарга Ганзориг генерал байсан. Ажлын хэсгийн даргад “энэ компанийг манай ах эзэмшдэг учраас үүнд би оролцох боломжгүй байна” гэж татгалзаад хурлын протоколд танилцуулсан. Шинжээчид хурлын протоколтой танилцсан бол миний хэлсэн үг бүгд байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Шаалдаа Бадмаа
harvaas l del sul yum bailgahgui l tsaraitai nuhur bna.
Инээдтэй юм өөриийгөө ард түмнээс онцгой ухаантай гээд бодчиж тэнэг рүмүүс биш чи өмхий хулгайч
Инээдтэй юм хүүхэд хуурч бгам шиг өөрөө л ганцхан ухаантай бусад хүмүүс тэнэг үү