Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалагчтай Бортээгийн уурхайн олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулсан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулахдаа нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байдаг.
Эхний тендерийг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгаснаар компанийн санхүүгийн боломжгүй болсон, дээд газраас шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр тендерийг цуцалсан.
1. Тендер нь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлтэл хөрөнгийн эх үүсвэр шаардлагагүй байсан.
2. Дээд газрын шийдвэр гэдэгт албажсан тайлбар, албан бичиг зэрэг ямар нэг үйлдэл хийгдсэн баримт байхгүй байна.
Дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтыг зогсоох үндэслэл бүхий бодит шаардлага, шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг Шинжээч танилцуулсан.
Энэ асуудалтай холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тухайн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга О.Бат-Амгалангаас "Хамгийн эхний худалдан авах ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 19-ны өдөр зарлагдсан. Үүнийг шалгаруулахаас өмнө шууд цуцалсан.
Энэ талаар Үнэлгээний хорооны хурал дээр Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга Бат-Амгалан “Тендерийг зарласан боловч компанийн мөнгө санхүүтэй холбоотойгоор гүйцэтгэх захирал болон холбогдох эрх бүхий байгууллагаас үүрэг өглөө гэж тендерийг буцаан татуулсан” гэж та хэлсэн.
Танд тендер шалгаруулалтыг зогсоо гэсэн үүрэг, чиглэлийг хэн өгсөн бэ?" гэх асуултыг асууллаа.
Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны мэргэжилтэн О.Бат-Амгалан "“2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр нэмэлт тушаал гарч Үнэлгээний хорооны нарийн бичгээр ажилласан. Гүйцэтгэх захирлаас тушаал гарсан өдөр Бортээгийн уурхайн тендер шалгаруулалтын бичиг баримтыг яаралтай баталж, энэ 7 хоногтоо зарла гэдэг үүрэг өгсөн.
Үүний дагуу Үнэлгээний хороо хуралдаж, гуравдугаар сарын 18-ны өдөр тендерийн баримт бичгийг Гүйцэтгэх захирлаар батлуулж, маргааш нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон tender.gov.mn дээр тендерийг зарласан.
Тендерийг зарлаад нэг хоноод 21-ний өдөр Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ “Гүйцэтгэх захирлаас үүрэг өглөө. Зарласан тендерээ яаралтай буцаа. Тендерээ тат” гэдэг үүрэг өгсөн. Ямар учраас ингэж байгаа вэ, албан бичиг байна уу гэхэд “Байхгүй, Гүйцэтгэх захирал өгсөн. Дээрээс буюу холбогдох эрх бүхий байгууллагаас ийм үүрэг өглөө” гэдгээр тендерийг татуулсан.
Татуулна гэдэг нь тендерийг түр зогсоож байна гэсэн үг. Зогсоож байгаад үргэлжлүүлэх юм болов уу гэсэн чинь бүх тендерийн баримт бичиг дотроос устга, энэ тендерийг цуцаллаа гэдэг үүрэг өгсөн.” гэх хариулт өгөв.
Сэтгэгдэл ( 12 )
Хайран сайхан залуусыг манан мангас гар хөлөө болгож амьдрал, ирээдүйгүй болгож золиослож байгаа нь дэндүү харамсмаар юмаа!!!!\nЭх орон ард түмнээ бодоод муусайн мангасуудын бузар үйлдлийг нэг бүрчлэн сайн илчлэх хэрэгтэй!!!
Цаазын хуулийг Элбэгдорж цуцлуулсан хожим нь өөрөө цаазын тавцанд гарахгүйн тулд өөрөө өөртөө зориулж цаазын ялгүй орон болгосон
Хуулиар хөрөнгө хураах цаазал гэсэн хууль манайд байхгүй болоод хулгайг давараагаад бгаан хуулинд төрд ажиллах эрхийг хаана 3 аас 5 жил ял оноогоод дараа нь өршөөгдөөд л боллоо \n\n
За хэрэг хийсэн үгүйнь тодорно доо. Харин КАЗАКУУДЫГ ХЭЗЭЭ Ч ЗҮГЭЭР ОРХИЖ БОЛОХГҮЙ ХӨРӨНГИЙ НЬ ХУРАА АХ ДҮҮ ААВ ЭЭЖ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД ГЭЭД БҮГДИЙГ ХУРААГААД ШУУД ЦААЗАЛ
Borteegiig luivardaj avsan ni todorxoi xulgaichuud. Xulgaichuudaa yavuulaxguigeer ene uls chini yamar ch ireeduigui, naidlagagui uls bolloo shuu.
Бүгд МАН.ы эрх мэдэлтэний хийсэн ажил юм байна даа 44 их наяд !!!!!
Амарбаясгалан бол юун Бадамжунай л даа. Хэзээ хэрхэн илчлэгдэх бол гэдэг нь цаг хугацааны л асуудал гэх .\n\n\n\n
Залуусаа бууны нохой болохгүйг тулд сайн илчил тамнарын дарга бол хулгайчууд гэдгийг сайн ойлгосон байх
Жунай2 буюу Амарбаясглан гэдэг мангас МАН д амилжээ. Бага дээр нь дарах хэрэгтэй. Мафийн сүлжээнд Өнөрөө-мандахбаяр гэх сэтгүүлчид Амарбаясгалангийн авгай, ах, эгч , өнөрөөгийн эгч, мандахбаярын аав. Чулуунзагдын ах зангилаануудыг нь атгажээ.
төрд гарсан мангарууд ингэж л явсан шүү дээ сүүлдээ баахан залуусыг яланд явуулаад дуусдаг
SEXSDN80955877
Төрийн албыг дарга нар гээд лалрууд самардаг юмаа..угаасаа намаас тавьдаг сданууд дарга болдог..