Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн өглөө БНСУ-ын Сөүл хотын нэгэн орон сууцны барилгад гал гарч, галын улмаас 30 гаруй насны залуу хос хүүхдийн хамтаар цонхоороо үсэрсэн хэрэг гарчээ.
Цонхоор үсэрсэн эрэгтэй газар дээрээ нас барсан бөгөөд хосууд 7 сартай болон 2 настай хүүхдүүдээ аврахын тулд ийнхүү цонхоороо үсэрсэн байна. Хосууд тус байрны 4 давхарт амьдардаг байжээ.
Гал барилгын гуравдугаар давхраас анх гарч эхэлжээ. Дөрвөн давхараас үсэрсэн гэр бүлийн эхнэр мөрөндөө гэмтэл авсан бол хүүхдүүдийн биеийн температур буурч, угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Нас барсан эр уг галын тухай дуудлагыг анх холбогдох албаныханд мэдээлсэн байна.
Тус байрны 10-р давхарт амьдардаг Им хэмээх эр 11-р давхарын шатнаас нас барсан байдалтай олдсон бөгөөд албаныхан түүнийг иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр угаартаж нас барсан байж болзошгүй хэмээжээ. Тус галын улмаас ийнхүү хоёр хүн нас барж, 29 хүн шархатжээ.
Гал гарсан гуравдугаар давхараас 70 орчим насны гэр бүлийн хос мөн цонхоор үсрэн амь аврагджээ. Галаас үүдэлтэй хөө тортог, утаа 17 давхар хүртэл тархсан байна. Гэнэтийн нүүлгэн шилжүүлэлтийн улмаас өвлийн хүйтэнд унтлагын хувцастайгаа гарч ирсэн иргэд барилгын гадна зогсож буй иргэд "пан гэх дуу гарахаар нь хартал гал гарч байсан" хэмээн мэдүүлжээ.
Тус байрны ойролцоо түр хоргодох байр байгуулан иргэдийг байрлуулж байгаа бөгөөд Улаан загалмайн нийгэмнэлэг зэрэг байгууллагууд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас галдан шатаасан зэрэг гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүйг тогтоож, 26-ны өдрийн хамтарсан шалгалтаар галын жинхэнэ шалтгааныг тогтооно гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
онцгойхон болконоор дамждаг шат болон нүхнүүдийг шалгах хэрэгтэй манайхан бөгөлчихсөн байгаа шүү
Үхтэл үх харам гэж