Христийн шашны гаж урсгалуудын нэг гэгддэг "Jesus Morning Star"-ийн удирдагч Жон Мён Сог бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсжээ.
Тэрээр 2001-2006 оны хооронд дөрвөн эмэгтэйд удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан шүүхээс 10 жилийн хорих ял сонссон. 2018 онд шоронгоос суллагдсан Жон Мён Сог 2018-2021 оны хооронд Өмнөд Солонгос нэг, гадаадын харьяат хоёр эмэгтэйд нийт 23 удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогджээ.
Энэ сарын 22-ний өдөр шүүхээс түүнд 23 жилийн хорих ял оноожээ. Мөн түүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгож, хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой байгууллагад ажиллахыг хориглох, 15 жилийн турш цахим гавтай явахаар шийдвэрлэжээ.
Хэдийгээр түүнд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй байгаа ч 18 хохирогч Жон Мён Согийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдүүлсэн нь олны анхаарлыг ихээр татжээ.
Өөрийгөө Мессиа буюу Есүсийн хоёр дахь дүр хэмээн нэрлэдэг Жон хэд хэдэн итгэгч эмэгтэйг хүчирхийлж, JMS-ээс мөнгө завшсан хэргээр 10 жил шоронд хоригдсоны эцэст 2018 онд суллагдсан. Түүнийг суллагдсаны дараа шашны удирдагчийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэд хэдэн хэрэг ил болсон бөгөөд Жон болон бусад гурван шашны удирдагчийн үйлдсэн гэмт хэргийн тухай өгүүлсэн баримтат кино "Netflix"-ээр цацагдаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Бараг л худал байхаа даа, худал сенсаац хөөж иймэрхүү юм нийтлэх гэж.
solongosiin sumiin solongosuud oros mongol uzbek veitnam huuhnuudiig l eeljleed nuhaad baidag \n gesendee.
Манай хүүхнүүд намайг ашиглаач гэдэг ...
Балай сда вэ
S XN
Hichindej l baigaa aygui hol uursduu durtai shuu kk
Энэ бузруудыг яанаа, хөнгөлчихөөч ээ. Дэлхий нийт хараг