БНСУ | Найз руугаа хутгатай дайрсан Монгол залууг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 04

 

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Сувон хотод Монголын иргэн А найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ. Цагдаа нар түүнийг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна. 

Сувон хотын цагдаагийн газраас мэдээлснээр 20 настай А нь энэ сарын 4-ний өдрийн үүрийн 04:00 цагийн орчимд оршин суудаг байрандаа хамт архи уусан танил 20 настай Монгол иргэн рүү хутга барин дайрсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд дайралтад өртсөн Б цагдаагийн байгууллагад уг хэргийн тухай мэдүүлсэн байна. 

Хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд амь насанд нь аюул учраагүй тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Сэжигтэн А-г хэргийн газар саатуулан баривчилж мэдүүлэг авахад "Аав, ээжтэйгээ муудалцаад байсан учраас уур хүрсэн" гэх тайлбар өгчээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал (103.57.93.226)  2025 оны 03 сарын 13

Хүн дүрст Мануухай

1  |  0
Zochin (202.9.46.121)  2025 оны 03 сарын 13

,arhind topllgoigoo medyyleed l bai.sainaa yzky,busdad gai chiireh uhaan muut zaluusaa gj

3  |  0
Z (139.5.218.27)  2025 оны 03 сарын 13

Z generation

4  |  0
Top