Үерийн улмаас Их Британид 1000 орчим байшин усанд автжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 07

 

Энэ баасан гарагт Их Британид их хэмжээний бороо орсны улмаас ойролцоох томоохон гол мөрөн үерт автаж эргээ хальж эхэлжээ. Тус улсын Засгийн газар үерийн сэрэмжлүүлэг 300 гаруй удаа өгч, аялал жуулчлалын компаниуд алдагдалд орж, 1000 орчим байшин усанд автжээ.  

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн далайн шуурганы улмаас Европын бусад хэсэгт мөн үел буужээ. Английн төв хэсэгт орших Трент гол үерт автаж, хүндрэлтэй байдал үүссэн тухйа орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Пүрэв гарагийн орой нийслэл хотын зүүн хэсэгт байрлах суваг хальсны улмаас 50 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Байгаль орчны агентлагийн үерийн менежмент хариуцсан захирал Каролин Дугласс ВВС-д хэлэхдээ "Бид бүхний харж байгаачлан улс орон даяар үерийн нөхцөл байдалтай байна. Одоогоор 1000 орчим байшин үерт автсан байна. Great Western Railways өмнөд хэсгийн гурван хэсэгт зорчих шугамаа хаасан. Мөн хамгийн их хохирол амссан бүс нутгийн замуудыг хаах арга хэмжээ авсан. Баасан гаригаас эхлэн орсон бороо зогсож, цаг агаар хуурайших төлөвтэй байна" хэмээжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 08

Дэлхийдээр ийм аюул их болно гэсээн. Бусдыг харааж зүхэж, туйлшрахгүй байвал болно доо.

1  |  0
S(66.181.177.84) 2024 оны 01 сарын 07

SEXSEER XN80955877

0  |  0
Зочин(103.57.92.46) 2024 оны 01 сарын 07

Сатанжиж ялзарсан хүн төрөлхтөн гэмшиж цор ганц бүтээгч эзний өмнө ирэх цаг чинь ирсэн гэдгийг ойлго. Бүтээгч эзэн 2 дахь удаагаа мах бодид эргэн ирж, ялзарсан шунал тачаалдаа автсан, хүн төхөлхтнийг шүүж гэсгээх сайн муугаар нь ялгах ажлаа хийгээд эхэлсэн, одоо агуу гамшгуудаа буулнах цаг нь өдөр бүр ойртсоор, энэ үeр ,газар хөдлөлт бол түр зуурын анхааруулга, өшөө болоогүй байгаа. ”Гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна,,.Амen

1  |  0
Top