Монголд бизнес эхлүүлнэ хэмээн иргэдийг залилсан этгээдүүдэд ЯЛ ОНООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

 

Сүмийн туслах пастор болон итгэгчдэд “Монголд номлолын ажил хийвэл сайн байна” хэмээн олон зуун сая долларын залилан хийсэн БНСУ-ын гэр бүлд хорих ял оноожээ. 

Тус услын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ сарын 8-ны өдөр мэдээлснээр, залилангийн хэргээр ял сонссон номлогч хос болох 54 настай И, 54 настай Ким нар нь Монгол Улсад сүмд номлогч хийхээр ирсэн бөгөөд солонгос хоолны газар ажиллуулдаг байжээ. Тэд 2018 оны долоодугаар сард хохирогч А-д хандан "Бид Монголд Бонжук гэдэг ресторан ажиллуулаад бизнес маань сайн байгаа. Чи 50 сая воны хөрөнгө оруулалт хийвэл бид гурав дахь салбараа нээх боломжтой болно" хэмээсэн бол тус оны есдүгээр сард өөр нэгэн пастор болох Б-д хандан “Бид таныг гэр бүлээрээ Монголд ирэх хүртэл сүмийг тань хариуцаж байя. Та бидэнд дөрөв дэх салбараа нээхэд 100 сая вон зээлээч" гэх санал тавьжээ. Үүнээс хойш хохирогч Б-ын сүмийн ашгийг хувьдаа завшиж, зээлсэн мөнгөө өгөхөөс татгалзжээ. 

Шүүхээс гэр бүлийн хос болох И, Ким нарт 1 жил 10 сарын хорих ял, 8 сарын тэнсэн харгалзах ял оноожээ. Гэмт этгээд И дээрх хоёр гомдол гаргагчийн нөхөн төлбөрт тус бүр 60 сая вон төлөхөөр болжээ. Тэрээр 2018 онд залилангийн хэргээр хоёр жилийн хорих ял, гурван жилийн тэнсэн харгалзах ял авч байсан нэгэн ажээ. 

Сүмийн пастороор ажиллаж байсан И 2015 оны 4-р сард сүмийнхээ хоёр гишүүнд хандан “Чи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ресторан, интернэт кафе, үсчин гоо сайхан, буудал зэрэг юу ч ажиллуулж болно. Хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл аялалын оргил улиралд ашиг олж, есдүгээр сард хөрөнгө оруулалтыг тань буцаан олгоно” гэж хэлээд нийт 120 сая вон авсан аж. Гэсэн ч И ашиг орлогоо нуун дарагдуулж, хөрөнгө оруулалтын мөнгийг нь буцаан өгөхөөс татгалзаж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.230.162) 2024 оны 01 сарын 09

1990 ээд оны эхээр Солонгосын шашны номлолтой залуус бүлгээрээ манай оронд их ирдэг байсан. тэр үед минйи нэг хамтран ажиллдаг Герман мэргэжилтэн эд нарыг эх орондоо бүүр оруул. эд нар бол 21 дүгээр зууны цыганууд гэж байж билээ. тэд нарын л нэг юмаа даа. ХҮний нийгмийн амьдрал дэндүү ороо бусгаа юм даа. Залуучууд минь их боловсорч, их л хичээх цаг юм даа.

0  |  0
zochin(202.126.89.28) 2024 оны 01 сарын 09

odoo mongold ch gesen esus geed l heseg buleg mongol hudalch lyivarchid ib baidag shuu. Busdiin tsalin ashig orlogoos 20 huviig ni esus hristiin tsuglaand ug ch geh shig sar bur. iim zalilan ih bna

0  |  0
Top