БНСУ-д нохойн мах идэхийг хоригложээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

2024 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблей нохойн махны худалдаа, хэрэглээг хориглох тухай санал хураалт явуулжээ. 

Нохойн мах нь Өмнөд Солонгосын уламжлалт хүнсний тоонд багтдаг бөгөөд нохойн мах хэрэглэгчдийн тоо улам бүр буурсаар буй. Тус улсын өндөр настнууд бошинтан хэмээх нохойн махан шөл уух нь элбэг байдаг байна. Тэргүүн хатагтай Ким Кён Хи амьтдын эрхийг хамгаалах үйлсэд анхаарал хандуулж, энэхүү ёс заншлыг зогсоох ёстой гэдэг асуудалд санал нэгджээ. 

Хүнсэнд хэрэглэх зориулалтаар үржүүлсэн нохдыг нэг торонд байлгаж, хоолны үлдэгдлээр хооллох нь элбэг байдаг аж. Сүүлийн үед нохойг ихэвчлэн гэрийн тэжээвэр амьтан болгон өсгөж, гэр бүлийн нэг гишүүн мэт хайрлах болсноор нохойн махны хэрэглээ улам бүр багассаар байна.

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээлэлд Өмнөд Солонгос улсад 2023 оны байдлаар нохойн махаар хоол хийдэг 1600 ресторан, нохойн фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1150 аж ахуй нэгж бий гэжээ. Эдгээр аж ахуй нэгжүүд ойрын гурван жилийн хугацаанд бизнесээ зогсоох төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн удирдлагуудад танилцуулах ёстой аж. 

Нохойн мах хүнсэнд хэрэглэхийг ор тас хориогүй ч 2027 он гэхэд хэрэглээнээс бүрмөсөн гаргана хэмээн эрх баригчид дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 10

Нохойн мах иддэг болхоор сайн реп үгэлдэг болж таарах нь хуцаж ульж бгаа юм шиг сонсогддог тахианы мах идсээр бгаад эрчүүд нь эмэгтэйлэг болсон

0  |  0
Top