12 настай охиныг хүчирхийлсэн этгээдийг ГЭМ БУРУУГҮЙД тооцсон нь олны эгдүүцлийг хүргэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 11

 

Саяхан Өмнөд Солонгост 12 настай охиныг 36 настай эр хүчирхийлсэн хэрэг гарчээ. Шүүхээс гэмт этгээдийг “гэм буруугүй" хэмээн үзэж цагаатгасан нь дэлхий даяарх интернэт хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргээд байна. 

Хохирогчийн эцэг, эх 1-р сарын 5-нд энэ тухай олон нийтийн цахим хуудсанд мэдээлж, олон нийтээс тусламж хүсчээ. 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр охиныг 36 настай эрэгтэй хүчирхийлсэн бөгөөд гэмт этгээд охинтой чатаар дамжуулан танилцжээ. 

Гэмт этгээд охиныг байрныхаа газар доорх зогсоолоос авч, хүний хөлөөс зайдуу мотел руу дагуулан явжээ. Улмаар охины гарыг гавлан, олон төрлийн хэрэгсэл ашиглан бэлгийн харилцаанд орсон байна. Гэмт этгээд хэрэг үйлдснийхээ дараа охиныг гэрээс нь дөрвөн буудлын зайд буулгасан тухай эцэг, эх нь олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.  

Хохирогч охин цагдаагийн байгууллагад мэдээлэхээс эмээж байсан ч гурав хоногийн дараа энэхүү хэргийн тухай цагдаад мэдүүлж, сэжигтэн сар хүрэхгүй хугацааны дараа буюу зургаадугаар сард баривчлагджээ. 

Прокурорын зүгээс сэжигтэнг Бэлгийн хүчирхийллийн тухай хуулийн 7 дугаар зүйл (Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх, албадлагын аргаар зүй бус үйлдэл хийх)-ийг зөрчсөн хэмээн үзэж 12 жилийн хорих ял оноохыг шаардсан ч шүүхээс түүнийг гэм буруугүйд тооцжээ. 

Хохирогчийн эцэг, эх гэмт хэрэгтэн санхүүгийн хувьд чинээлэг нэгэн байсан тухай дурдсан байна. Сэжигтэн дэлхий даяар дуулиан тарьсан N-р өрөөний хэрэгт холбогдсон гол гэмт хэрэгтнүүдийн нэг Чо Жү Бинийг өмгөөлж байсан өмгөөлөгчийг хөлсөлжээ. 

Шүүхийн тогтоолд шүүгдэгч нь хохирогчийг 13 нас хүрээгүй гэдгийг мэдээгүй хэмээн мэдэгдсэн байх бөгөөд шүүгч энэ хэсэгт хамраарагдах хэд хэдэн зүйлийг анхаарч үзжээ. Тухайлбал хохирогч 158см буюу дундаж өндөртэй, насанд хүрсэн эмэгтэй шиг харагддаг, өөрийгөө 14 настай гэж сэжигтэнд хэлсэн, хохирогчийн биеэс сэжигтний ДНХ илрээгүй, бэлгийн харилцааны үеэр хэрэглэсэн гэх хэрэгслүүдийн нэгнээс л хохирогчийн ДНХ илэрсэн гэжээ. 

Үүнийг харгалзан үзэн шүүхээс шүүгдэгч нь охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан гэх хангалттай нотлох баримт байхгүй, хохирогчийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж үзэхэд хүндрэлтэй байгаа учир гэм буруугүйд тооцжээ. 

Уг шүүх хурал нийт зургаан сарын турш үргэлжилжээ. Энэ хугацаанд хохирогч сэтгэл санаагаар унаж, өөрийгөө гэмтээхийг удаа дараа оролдож, сургуулиа солиход хүрчээ. Мөн охины эцэг, эх ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд санхүүгийн хүндрэлд орсон гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 11

Кимчинүүд л юмдаа

0  |  0
Ggg(66.181.161.250) 2024 оны 01 сарын 12

Saihan sexdsen baina yahaw dee

2  |  2
Top