Өчигдөр буюу 2024 оны 1-р сарын 14-ний өдөр Исландын Гриндавикийн ойролцоо галт уул дэлбэрч, хот руу лав урсаж, байшин, барилгууд олноор шатжээ. Тус хот нийт 4000 орчим иргэнтэй бөгөөд эдгээр иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард энэхүү галт уул мөн дэлбэрсэн бөгөөд хамгаалалтын далан зэрэг байгууламж байгуулсан ч халуун лаванд шатаж үгүй болжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Гудни Йоханнессон орон гэрээ алдсан иргэдэд хандан аюулт үзэгдлийг хамтдаа даван туулахыг уриалжээ. Мөн Ерөнхий сайд Катрин Якобсдоттир “Амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд агаарын тээврийн нислэгт өөрчлөлт ороогүй. Одоогийн байдлаар хохирлын үргэлжлэх хугацаа, хэмжээг тооцоолохгүй боломжгүй байгаа” гэжээ.
Исландын Цаг уурын албанаас (IMO) галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй иргэдийн хувьд нэлээд хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )