БНСУ | Сөүл хотод автомат жолоодлоготой автобус үйлчилгээнд гаргана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

 

Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо ирэх зургаадугаар сараас эхлэн автомат жолоодлоготой автобус үйлчилгээнд гаргахаар болжээ. Энэхүү автобус нь өглөө эрт, үүрээр зорчигчдод үйлчилнэ хэмээх хотын захиргаанаас өнгөрөгч ням гарагт мэдээлжээ. 

Тус автобус нь өглөөний 03:30 цагийн үед үйлчилгээнд гарах бөгөөд хамгийн эхэнд гардаг чиглэлийн тээврийн хэрэгслээс 30 минутын өмнө ийнхүү үйлчилгээнд гарах аж. Ингэснээр өглөө эрт ажилладаг буюу тохижилт үйлчилгээний ажилчид, оффисийн жижүүр зэрэг эхний автобусаар зорчдог хүмүүсийн хэрэгцээг хангах аж. 

Мөн Сөүл хотын захын хэсгээс төв хэсэг чиглэлийн автобусууд хүн ихтэй байдгийн улмаас аюулгүй байдал хангаж ажиллах хүнд байдаг тул жолооч нар эхний ээлжинд гарахад хүндрэлтэй байдаг талаараа дурджээ. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Сөүл хотын захиргаа ийнхүү автомат жолоодлоготой автобус үйлчилгээнд гаргахаар шийдвэрлэжээ. 

Эхний ээлжинд 50 зочигчын суудалтай 160 автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Автомат жолоодлоготой автобусны аюулгүй байдлыг хангахын тулд хотын захиргаанаас замын хөдөлгөөнийг зохицуулдаг гэрлэн дохиог тохируулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.223) 2024 оны 01 сарын 24

har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

0  |  0
Top