Өмнөд Солонгост гоо сайхны мэс засал хийлгэхгүй байхыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулжээ.
Албаныхны мэдээлснээр энэ сарын эхэнд Ганнамд байрлах нэгэн гоо сайхны эмнэлэгт 20 гаруй насны Хятад эмэгтэй гурван удаагийн өөх соруулах хагалгаанд оржээ. Хэдэн өдрийн дараа хүчтэй өвдөлт мэдэрч эхэлсэн түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь энэ сарын 10-ний өдөр нас баржээ. Үүнээс үүдэн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэсэн байна.
БНСУ-д мэс засал хийлгэхээр ирдэг гадаад иргэдийн дийлэнх нь Хятад, АНУ-аас ирдэг гэх мэдээлэл бий. Гоо сайхны мэс заслаас үүдэн нас барж, эрүүл мэндээрээ хохирсон гадаад иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг тус улсын Элчин сайдын яам онцлон дараах зөвлөмжийг хүргэжээ:
Уг хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын цагдаа нар талийгаачийн мэс засалд орсон эмнэлгийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Одоогоор эмэгтэй үхлийн нарийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд бүсгүйн ар гэрийнхэн гомдол гаргаад байгаа тухай холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )