Өмнөд Солонгост хог дээрх матрасан завсраас 18 сая вон олсон явдал болжээ.
Тус улсын хоёр иргэн хог дээр ширээ хаяхаар ирэх үедээ хажууханд байх матрасан завсраас мөнгө цухуйн харагдаж байхтай таарсан гэнэ. Улмаар матрасны бүрээсийг хуулан авахад дотроос нь 18 сая вон гарч ирсэн аж. Залуус тэр даруй цагдаа дуудан энэхүү мөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд цагдаа нар уг мөнгө чухам хэнийх болохыг олж тогтоох ажилдаа орсон байна.
Цагдаа нар ойролцоох орон сууцны хорооллыг шалгаснаар мөнгөний эзэн чухам хэн болохыг олж тогтоож чаджээ. Энэхүү мөнгийг 80 гаруй насны эмээгийнх болох нь тогтоогдсон бөгөөд эмээ хүүгээсээ сар бүр авдаг 1 сая воноо матрасныхаа завсар хадгалдаг байсан нь энэ аж. Түүний хүүхдүүд гэрт нь засвар хийх үеэрээ хуучин матрасыг нь шинээр сольжээ. Эмээ мөнгөө хаана хадгалдаг болохоо хүүхдүүддээ хэлээгүйн улмаас матрасыг нь түүний хадгалж байсан мөнгөнийх нь хамтаар ийнхүү санамсаргүйгээр хог дээр хаясан байна.
Санамсаргүй байдлаар ийнхүү хог дээр хаягдсан байсан мөнгийг нь олж өгсөнд баярласан эмээ болон түүний гэр бүлийнхэн дээрх залууст талархснаа илэрхийлэн дотно нөхөрлөх болжээ.
Сэтгэгдэл ( 11 )
Со улс хаа сайгүй камержсан бгаа. Хүний юм авбал эргээд өөрөө асуудалд орно.
Ийм балай мэдээлэл өлсгөлөн, ухамсар дорой манайх шиг ард түмэнд хор болно. Ямар ч хэрэгцээгүй.
Хүн шударга явбал өөрийгөө хүндлэх, үнэлэмжтэй байдаг. Хэзээ ч өөртөө сэтгэл гутардаггүй, сэтгэл хангалуун амьдардаг. Муу буруу зүйл хийснээ мэдэж байгаа хүн яваандаа өөрийгөө хүндлэхээ үнэлэхээ больчихдог
Шударга хууль шүүхтэй сайхан улс юмаа.
Шударга ёс мандтугай
Сайхан мэдээ оруулсанд баярлалаа
Эх оронч шударга хууль шүүх засагтай улсын ард түмэн нь хүртэл шударга сайхан юм.
Сайхан сонин мэдээ үзлээ.Авах л байсан юм. Гэхдээ энэ бол алдагдах учиргүй л эд байжээ. Тийм тохиолдол байдаг
Буян нь заавал буцаж ирнэ ээ. Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ байна
Иргэд нь ийм байж улс хөгжинө\n
Шал тэнэгийн авдаг бгаа даа ккк