Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдох эрэгтэй болон түүний найз бүсгүйд оноосон цаазын ялыг энэ лхагва гарагт гүйцэлдүүлж цаазалсан тухай China Daily мэдээлжээ.
Цаазлуулсан эр болох Жан нь өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй болсон бөгөөд шинэ найз бүсгүй нь түүний хоёр хүүхэд харилцаанд нь төвөг учруулж байна хэмээн боддог байсан гэнэ. Тиймээс хүүхдүүдээ хөнөөхөд нь найз залуудаа тусалж, уг хэргийг зохион байгуулсан нь тогтоогдсон тул мөн цаазаар авахуулах ял сонсжээ.
Хүүхдүүдийн аав Жан нь 2020 онд Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах нэгэн барилгын 15 давхрын цонхоор хоёр хүүхдээ шидсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны эгдүүцлийг хүргэж байсан. Түүнд болон түүний найз бүсгүйд 2021 онд цаазаар авах ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал удаан үргэлжилсний эцэст цаазын ялыг хэвээр үлдээж, энэ лхагва гарагт химийн тарианы тусламжтайгаар цаазалсан байна.
Энэ тухай мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээ болох Weibo сайтын трэнд сэдвүүдийн жагсаалтын нэгт бичигдэж, тухайн өдрөө 200 сая орчим хандалт авчээ. Олон нийт гэмт этгээдүүдэд оноосон ял хөнгөдсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, үзэн ядсан сэтгэгдлүүдээр бөмбөгдөж эхэлжээ.
Гэмт этгээд Жан болон талийгаач хүүхдүүдийн ээж хүүхдүүдээ ээлжлэн асардаг байжээ. Хүүхдүүдийг нас барсан өдөр ээж нь хүүхдүүдээ авахаар очих ёстой өдөр байсан бөгөөд гэмт этгээд Жан хүүхдүүдийг цонхоор унах үед унтаж байсан тул мэдээгүй хэмээн мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна.
Хүүхдүүдийн ээжийн хувьд "Хүүхдүүд минь 15 давхраас газар хүртэл юу мэдэрсэн бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Тэд айсан болов уу, цөхрөнгөө барсан байх даа" хэмээн ярьсан байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 8 )
ЗА МАНАЙХАН Ч 1ИХ ЯЛГАРААД БХ ХҮМҮҮС БИШ АЙМААР2 ХЭРЭГ БАЙНГА ГАРЧ БДАГ ШҮҮ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ ӨВС ЯАХАВ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХЭЭ ХИЧЭЭ\n
хятад хүмүүс
Etseg ni huuhdee husehgui bol hucheer uguhuu bolimoor yum bnadaa. Hariutslaga neriin door gadaadad hucheer etsegeer ni haruulaad bdag bzde. Husvel haraltsaad husehgui bol tetgemjiig ni ahiu togtooh heregtei. Huuhdee aldag emegteichuud ch bdiimdoo uneheer aimshigtai humuus mer ser bh l yum.
Hyyhen myyhen har yumnaas bolj torson yree yrsee hajiglaj,hazaj hairah ni holgyii byr zodoj nydeh byr enyyhend boltsiimuu?! Mongold yagad iimerhyy aimshigtai gemt hereg hiij bga adguusnuudad tiim enerengyi handdag yum bol?hyyhed hychirhiilj zodoj alj bga hymyys sanaandgyi gants udaagyi yildleer, medelgyi tiim yum hiilee gj yzdeg yumuu?? Tiim nyalh yrsee zgr l shiidej alj bna gdg oi toond bagtamgyi jihyydes hyrch bna.daraagiin hyyhentei niilehiin tuld 2dh avgaiga hyyhdyydiig ch ygyi hiine..gaj setgetsiin uvchtei hymyys olshirsoor l bhiimaa
hogiin 2 adguus hoid nasandaa uhtel tamlagdah bolno, tamlal uurd urgeljilne!!!! uih iin ue ueiin 76g mun adil aimshigt hoich ue huleej bgaa
Хоёуланг нь адилхан шидэж алах байсан юм
ХйХйХа - -2тэрбум хүнээс 10 саяийг алсан байхад хэнд ч мэдрэгдэхгүй, далайн дусал л гэсэн үг
Үхэх ч багадна.