Өмнөд Солонгосын "Booyoung" групп 2021 оноос хойш амаржсан ажилчдынхаа хүүхдүүдэд тус бүр 100 сая вон өгөхөөр болсон тухайгаа мэдэгджээ.
Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 5-ний өдөр Сөүл хотын Жүн-гу дахь төв оффист болсон нээлтийн ёслолын үеэр тус группын тэргүүн И Жун Гүн БНСУ-д төрөлт багассантай холбогдуулан авч буй арга хэмжээнийхээ тухай танилцуулжээ. Тэрээр төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд 2021 оноос хойш амаржсан нийт 70 гаруй ажилтныхаа хүүхдүүдэд 100 сая вон бэлнээр өгөх болсон тухайгаа энэхүү арга хэмжээний үеэр дурдсан байна. Энэхүү бодлогын хүрээнд нийт 7 тэрбум вон төсөвлөөд байгаа бөгөөд энэхүү мөнгийг цаашид нэмэгдүүлэх болно гэжээ.
Төрөлтийг дэмжих тал дээр авч хэрэгжүүлж буй ажлынхаа тухай И Жун Гүн "Хэрэв төрөөс газар олгох юм бол гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилтнуудад гурав дахь хүүхдээ төрүүлсний тэтгэмж, эсвэл орон сууцны 1 хувийн зээл болон түрээсийн орон сууцны аль нэгийг сонгох боломж олгоно. Төрөлт багасаж буйтай холбогдуулан компанийн зүгээс чадах бүхнээ хийх болно. Төрөлт энэ хэвээр багассаар байвал 20 жилийн дараа Солонгос улс оршин тогтнох эсэх тал дээр асуудал тулгарна" хэмээжээ.
Цаашид энэхүү ажлаа улам бүр өргөжүүлэн ажилчдынхаа хүүхдүүдийн коллежийн төлбөрийг төлөх, гэр бүлийнхнийх нь эмнэлгийн зардлыг даах зэрэг халамжийн тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ.
Өмнөд Солонгосын их хямралын үеэр ард иргэд нь өөрсдөд байгаа алтан эдлэлийг улсдаа хандивлаж, хямралаас гарч байсан түүхтэй. Үүний нэгэн адил улсдаа хувь нэмрээ оруулах нь ирээдүйд үр ашгаа өгнө гэдэгт найдаж буйгаа тус группын тэргүүн И Жун Гүн онцолжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Шудрага хуультай улс авилгал хулгаа хии вэл их ялтай ямар монгол шиг нам дагасан өлөн том жижиг авилгач хулгаачууд нь хагартлаа баяждаг бараг ялгүй шахуу болхоор
260,000,000 төг
harin ch mongol uls huudiin mungu ugdug delhiin anhdagch uls baisan baih .Ali 1950 iaad onoos ehelj huuhdiin mungu ugch baisan ugsuur baigaa. yahav ediin zadagiin hemjeendee taaruulaad ugsuur l irsen.Heden jiliin umnu solobgosuud mongold huuhdiin mungu aldart ehiin odon ugdug tihai sonsood ineeldej baisan yumdag.Odoo zailuul uursduu bidniig duuraihaas uur zamgui boljdee.
Энэ мэдээг манай төрийн нэр барьсан хулгайчуудад уншуулаач
huuhed geheer shuud mungu haragdaj bodogdson uls