Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар өвчилсөн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Тэрээр түрүү булчирхайн томролтой холбоотой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа хорт хавдартай болохоо мэдсэн байна. Энэ тухай Букингемийн ордон орон нутгийн цагаар даваа гарагт албан ёсоор мэдээлсэн байна.
Чарльз хаан өнөөдрөөс эмчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд эмч нар товлолт эмчилгээний хугацаанд олон нийтийн арга хэмжээ болон төлөвлөсөн ажлаа хойшлуулахыг зөвлөжээ. Гэсэн ч төрийн ажил болон албан ёсны бичиг баримт зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэжээ. Ордны хэвлэлийн ажилтнууд түүнийг хорт хавдрын ямар хэлбэрээр өвчилсөн болохыг хэлээгүй ч түүнийг үүрэгт ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байгааг мэдэлэсэн байна.
Хааны хөвгүүд болох Харри, Уиллъям нарын харилцаа энэхүү үйл явдлаас үүдэн эргэн сэргэх байх хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )