БНСУ-ын олимпын тамирчин Нам Хён Хигийн сүйт залууд прокурорууд залилан мэхэлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр 15 жилийн хорих ял оноохыг шаарджээ.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр болох бөгөөд Чон Жун Жо 2022-2023 оны хооронд хөрөнгө оруулалт гэх нэрийдлээр 27 хүнээс 3 тэрбум орчим вон буюу 2.24 сая ам.доллар залилсан хэрэгт буруутгагдаж байгаа ажээ. Тэрээр хохирогчдод өөрийгөө Paradise зочид буудлын нууц өв залгамжлагч хэмээн танилцуулж, хөрөнгө оруулалт оруулах санал тавих нэрийдлээр дээрх иргэдийг залилсан байна.
Тамирчин Нам Хён Хи Жон Чун Жо хэмээх эртэй гэрлэх гэж байгаа тухайгаа телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьжээ. Сүйт залуугаа өөрөөс нь 15 насаар дүү, Америкт төрсөн бизнесмэн, морин спортын тамирчин байсан хэмээн танилцуулсан Нам Хён Хи удалгүй цочирдом мэдээлэл хүлээн авсан байна. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгэгдэл хэсэгт түүнийг найз залуугийн жинхэнэ төрхийг илчилсэн сэтгэгдэл хөвөрч эхэлсэн бөгөөд зартай луйварчин байсан нь ил болжээ.
Жон Чун Жо 2020 онд луйврын хэргээр 2.3 жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхийн баримт бичигт түүнийг "эмэгтэй" хэмээн дурдсан байх бөгөөд Нам Хён Хи сүйт залуугаа хүйсээ өөрчилсөн болохыг мэдэж байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )