Дональд Трампын "Хэзээ ч бүү бууж өг" нэртэй пүүз хэдхэн цагийн дотор зарагдав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын гаргасан "Never Surrender Hi-Top" хэмээх пүүз худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. 

Америкийн төрийн далбааг илэрхийлсэн чимэглэл бүхий алтлаг өнгийн энэхүү пүүз нь 399 ам.доллараар худалдаалагдсан бөгөөд 1000 хос үйлдвэрлэгджээ. Үүнээс ердөө 10 нь Дональд Трампын гарын үсэгтэйгээр худалдаалагдсан байна. Энэхүү пүүз 2 цагийн дотор худалдаалагдаж дуусжээ. 

Энэ сарын 16-ий өдөр Трампд холбогдох татварын залилангийн хэргийн шүүх хурал болж түүнийг  364 сая ам.доллараар буюу ойролцоогоор 1.2 их наяд төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Түүний энэхүү торгуулийн мөнгийг санхүүжүүлэх зорилготой хандивын аян мөн өрнөж эхлээд байгаа бөгөөд 24 цагийн дотор 300 гаруй сая төгрөг цугларсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top