Энэ сарын 17-ий өдөр Тайланд улсын нэгэн зочид буудалд буудаллаж байсан Хятад эмэгтэйг тус улсын цагдаа нар саатуулан баривчилжээ. Уг эмэгтэй хууль бусаар амьтан тэжээж байгаа тухай мэдээлэл цагдаа нарт ирсэн бөгөөд цагдаа нарыг зочид буудлын өрөөнд ирэхэд эмэгтэй хоёр сар орчим настай арслангийн зулзага тэжээж байсан нь үнэн болж таарчээ.
Тухайн эмэгтэй арслангийн зулзагыг зочид буудлын кафе болон гадна талбайгаар дагуулан явж байсан тухай иргэд мэдээлсэн байна. Арслангийн зулзагыг хаанаас авсан болохыг нь лавлахад бүсгүй өнгөрөгч нэгдүгээр сарын 9-нд Бангкокоос 250,000 бат буюу 6,940 ам.доллараар худалдаж авсан тухайгаа ярьжээ.
Тайланд улсад арслан тэжээхийг хуулиар зөвшөөрдөг ч зохих журмыг дагаж мөрдөх ёстой байдаг байна. Арсланг тодорхой стандарт бүхий гэрт байрлуулж, зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахыг хориглохын сацуу бүх бичиг баримт нь бүрэн байх ёстой байдаг аж. Харин эмэгтэй эдгээр журмуудын алийг нь ч дагаж мөрдөөгүй бөгөөд зэрлэг амьтдыг хамгаалах, хамгаалах хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )