Алдартан найз залуугийнхаа биед халдсан 36 настай эмэгтэйг хорих ялаар шийтгэжээ.
Өмнөд Солонгосын алдартай уран бүтээлчтэй болзож байсан эмэгтэйг бусдын биед халдсан, гэрт нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн, заналхийлсэн хэрэгт буруутган хорих ял оноожээ. Тухайн эмэгтэй хохирогч эртэй ердөө 10 хоног үерхсэн бөгөөд хохирогч эр энэхүү харилцаагаа дуусгавар болгохыг хүсэж байгаагаа хэлэхэд эмэгтэй уг саналыг хүлээн авахаас татгалзаж, 5 сая вонын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Хохирогч эрэгтэйг мөнгө төлөхөөс татгалзсан тохиолдолд олон нийтийн сүлжээгээр дамжуулан сөрөг мэдээлэл тараах болно хэмээн сүрдүүлжээ. Тухайн үед хохирогчийн дансанд 2.4 сая вон байсан бөгөөд эмэгтэй үлдсэн мөнгөндөө алгадуулахыг хохирогч эрд санал болгож, 10 гаруй удаа алгаджээ.
Үүнээс гадна сэжигтэн хохирогчийн гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, сүрдүүлгийн шинж чанартай 800 орчим мессеж илгээж, алдартан эрээс Herpes вирус авсан хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Холбогдох байгууллагаас тус хэргийг шалгахад сэжигтний нийтэд мэдээлсэн бүх зүйл худал болохыг тогтоосон бөгөөд шүүхээс түүнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдын биед халдсан оршин суух газарт нь нууцаар нэвтэрсэн, нэр төрд нь халдсан хэмээн үзэж 10 сарын хорих ялаар шийтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хэхэ, ийм мэдээ хэнд хэрэгтэй байдаг юм бэ, Сондор гуай өөр юм чадахгүй бол со хов баздаг сайттай болж тусдаа гарвал яасан юм бэ