“Чингис” хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилт шийдэгджээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 11

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, “Талес Алейна Спэйс” компанийн дэд захирал Тиеррэ Вэюлерсе тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеээр хийгдсэн ЦХХХЯ болон Талес Алейна Спэйс компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд үндэсний харилцаа холбооны “Чингис” хиймэл дагуул төслийн чиглэлээрх хамтын ажилланы явцын талаар санал солилцов.

Үндэсний “Чингис” хиймэл дагуул төслийн техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж дууссан бөгөөд түүнд тулгуурласан санхүүжүүлэлтийн саналыг Францын талаас Монгол Улсад албан ёсоор танилцуулж, төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа тус компаний төлөөлөлөгч мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top