ТАНИЛЦ | Анант Амбанигийн хуримын өмнөх ёслолд хэн юу өгсөн бэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

 

Дэлхийн тэргүүн баян Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Нийт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй бүтсэн гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү хуримын өмнөх ёслолд дэлхийн нөлөө бүхий нийт 2000 орчим зочин уригджээ. Эдгээр зочид бүгд Анант Амбани болон сүйт бүсгүй Радика Мерчант нарт сүйн бэлэг бэлдсэн бөгөөд алдартай эрхмүүдийн өгсөн бэлэгнүүдээс танилцуулъя. 

 

 

Энэтхэгийг алдарт жүжигчин Шах Рух Хан Анант Амбанигийн загалмайлсан эцэг бөгөөд сүйт бүсгүй түүнийг авга ах хэмээн дотночлон дууддаг байна. Тэрээр хосуудад Bentley Flying Spur маркын 50 сая гаруй ам.долларын үнэ бүхий автомашин бэлэглэсэн бол мөн энэхүү гэр бүлтэй ахан дүүсийн холбоотой байдаг жүжигчин Салман Хан Анантад Patek Philippe брэндийн захиалгаар хийлгэсэн тансаг зэрэглэлийн цаг, сүйт бүсгүйд алмаазан ээмэг бэлэглэжээ. 

 

 

Жүжигчин Сидхарт гэргий Киарагийн хамтаар алтаар бүрсэн, алмаазан шигтгээ бүхий эд баялаг, хайр дурлалыг дууддаг гэгддэг Лакшми Ганеш бурхан бэлэглэсэн бол жүжигчин Катрина Кайф болон Вики нар сүйт бүсгүйд Мikimoto брэндийн алмаазан шигтгээ бүхий зүүлт бэлэглэсэн бол сүйт залууд D&G брэндийн алмаазан бугуйвч бэлэглэсэн байна. 

 

 

Тус хуриманд хүрэлцэн ирсэн жүжигчин Ранвир Сингх, Дипика Падуконе нар тансаг зэрэглэлийн Cartier брэндийн 10 сая ам.долларын үнэ бүхий хос цаг бэлэглэжээ. Алдарт жүжигчин Прианка Чопра мөн энэхүү хуримд хүрэлцэн ирсэн. Тэрээр хуримлагч хосуудад алмаазан шигтгээ бүхий бугуйвч болон цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн тансаг үнэртний цуглуулга бэлэг болгон өгчээ. 

 

 

Ийнхүү хуримд ирсэн ихэнх зочид хуримлагч хосуудад алмаазан шигтгээ бүхий тансаг зэрэглэлийн гоёл чимэглэл бэлэглэжээ. Нэг ёсондоо Анант Амбани, Радика Мерчант нар хуримын өмнөх үдэшлэгийнхээ дараа "Эрдэнэсийн сан"-тай болсон гэсэн үг. Мэдээж энэ бүх бэлэг дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдын хувьд өөрсдийнх нь эрдэнэсийн сангийн нэгээхэн хэсэг болно гэсэн үг. 

Дээр нь нэмээд энэ бүхэн ердөө эхлэл, хуримын өмнөх сүйн ёслол гэдгийг дахин хэлье

Хосуудын албан ёсны хуримын ёслол ирэх долоодугаар сард Мумбайд болох болно. Хуримын ёслолд хэр хэмжээний зочид ирэх нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд хуримын өмнөх ёслолд ирсэн зочидтой тэнцүү хэмжээний зочин ирнэ хэмээн таамаглаж байна. 

 

Gucci брэндийн алмаазан шигтгээ бүхий цүнх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top