Диана гүнжийн дүү Кейт Миддлтоны эрүүл мэндэд санаа зовниж байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

Талийгаач Диана гүнжийн дүү Чарльз Спенсер Кейт Миддлтоны эрүүл мэндийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 

Кейт Миддлтон саяхан хэвлийн хөндийн мэс засалд орсон. Үүнээс хойш нам гүмхэн байгаа тэрээр цахим орчинд засварласан зураг нийтэлсэн нь олны анхаарлыг ихээр татаад байна. Учир нь тэрээр хүүхдүүдийнхээ хамтаар зураг авахуулах боломжгүй байгаа нь биеийн байдал нь сайнгүй байгаагийн илрэл хэмээн тэд үзэж байгаа аж. 

Энэхүү дуулианы дараа Кейт Миддлтон цахим орчинд фотошопоор янзалсан зурагаа оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, улаан өндөгний баяр өнгөртөл буюу 3 дугаар сарын 31 хүртэл олон нийтийн өмнө гарахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Түүний биеийн байдалд санаа зовсон Чарльз Спенсер өнгөрсөн ням гарагт өгсөн ярилцлагадаа "Би үнэндээ түүнд юу тохиолдсон талаар санаа зовж байна. Онлайн төрлийн хуйвалдаан маш аюултай. Дианаг нас барах үед хэвлэл мэдээллийнхэн халдлага үйлдсэн гэхэд хилсдэхгүй" гэжээ. Түүний оролцсон нэвтрүүлгийг хөтөлж байсан хөтлөгч "Миддлтон магадгүй нас барсан байх, ордныхон түүний үхлийг нуун дарагдуулж байж магадгүй" хэмээсэн нь олон хүнийг эргэлзэхэд хүргээд байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хм(103.57.93.87) 2024 оны 03 сарын 21

Эдний гэр бүлээс нөгөө бор хүүхэн холдсон нь оножээ. Одоо бөөн эрх чөлөө

0  |  0
зочин(139.5.217.96) 2024 оны 03 сарын 19

Кейт Дианаг санагдуулж байгаа. Тэр хаант засгийн үр удмыг төрүүлсэн ч өөрийг нь багтаахгүй ад үзэж байгаа юм шиг айймшигтай санагдаж байна. Яваандаа тэгээд энэ утгагүй хаант засаглалыг үгүй хийх хэрэгтэй

1  |  0
Top