ДУУЛИАН | Хунтайж Уильям гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

 

Их Британийн хунтайж Уильям гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх цуу яриа тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. 

Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нартай дотно нөхөрлөдөг Рөүс Ханбери хэмээх эмэгтэй Уильямтай эртнээс уулзаж эхэлсэн гэнэ. Тэднийг уулздаг гэх мэдээлэл анх 2019 онд гарч байсан. Тухайн үед Кейт Миддлтон гурав дахь хүүхдээ тээж байсан бол 2022 онд энэхүү мэдээлэл дахин нийтлэгджээ. 

Кейт Миддлтон өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй. Түүнийг хэвлийн хөндийн мэс засалд орсон, улаан өндөгний баяраас өмнө олны өмнө гарахгүй хэмээх мэдээлэл мөн гарсан бөгөөд түүний хувь тавилан талийгаач Дианагийнхтай төстэй байх вий гэх хардлага олон нийтийн дунд тархаж эхэлжээ. 

Энэхүү дуулианд нэр холбогдсон Рөүс Ханбери өмгөөлөгчөөрөө дамжуулан Business Insider сэтгүүлд Уильямтай нэр холбогдсон нь худал цуурхал хэмээн мэдэгдсэн бол Кейт Миддлтон болон хунтайж Уильям нар өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтдаа дэлгүүр хэсэж буй папарацийн дуранд өртсөн байна. 

Уильямтай нэр холбогдсон Рөүс Ханбери хэмээх эмэгтэй 2009 онд Дэвид Чолмонделитэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ. Түүний ээж хатан хаан II Элизабеттэй дотно нөхөрлөдөг байсан Элизабет Лонгманы охин бөгөөд хатан хаан болон хунтайж Филлип нарын хуримын ёслолд гэрчээр оролцож байсан нэгэн ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11111(122.201.31.172) 2024 оны 04 сарын 12

Ген гэдэг зүйл ч … Алим модноосоо хол унадаггүй гэж үнэн юм даа.

0  |  0
X(43.242.243.17) 2024 оны 03 сарын 22

Teodar deer odoogiin hatan haanii deed udam ni nuuts amrag ni jinhene hatniig gyandand horidog,udam gen gej ene shuu dee

0  |  0
Зочин (202.126.89.87) 2024 оны 03 сарын 20

Аав бас ээжийн хуурсан. Хүн бас өөр байх болуу гээд бодсон чинь аавгаа дуурайж гэнэ дээ. Ээж нь нас барсан хангалттай биш байх шиг байна даа гэж. Эхнэр бас нас барах байж ойлгох байх даа\nГэж

0  |  0
зочин(139.5.217.96) 2024 оны 04 сарын 12

Новшийн амьтан бэ, энэ хааны удам гэж... яагаад эцэг шигээ байгаа юм бэ

2  |  0
Top