Мэдээний хөтлөгч бяцхан охины хамтаар эфирт ажиллажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

 

Өмнөд Солонгосын MBC телевизийн мэдээний хөтлөгч Им Хён Жу "Live Today Morning" нэвтрүүлгээ эхлүүлэхдээ бяцхан охиныхоо хамтаар эхлүүлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Тэрээр Өмнөд Солонгост тулгараад буй төрөлт багассан тухай асуудлын тухай мэдээлэхийн өмнө "Өнөөдөр би маш онцгой зочны хамтаар ирлээ. Миний тэвэрч буй хүүхэд бол өнөөдөр 170 хоног хүрч буй миний охин Ариа. Хүүхдэд байгалиас өгөгдсөн сайхан зүйлс нь олон зүйлийн илэрхийлэл болж чадна. Ээж аавууд эцэг эх байхын зэрэгцээ ажил мэргэжлээ ч мөн аз жаргалтайгаар авч явж чадах нийгэм удахгүй ирнэ гэж найдаж байна" хэмээн нэвтрүүлгээ эхлүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. 

Тус улсад төрөлт буурч, түүхэн доод хэмжээндээ хүрээд буй билээ. Энэ хэвээр төрөлт багассаар байвал хэдхэн жилийн дараа Солонгос улс тэтгэврийн хүмүүсээр дүүрэн, залуусгүй улс болох болно. Тус улсын Засгийн газар төрөлт дэмжих зорилгоор олон арга хэжмээ авч хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр ажлуудыг бодит дэмжлэг болсон түүний үйлдэл олны талархлыг хүлээсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.178.194) 2024 оны 03 сарын 21

Бичигч гуай Та ямар их алдаа гаргана вэ? Хийсэн юмаа эргэж уншиж, алдаа мадгаа сайн нягталж байгаач ээ!!!

4  |  0
Top