Усны салбарынхан ирэх 4 жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байна

2024 оны 03 сарын 22

Өнөөдөр Дэлхийн усны өдөр.

Дэлхийн усны өдрийн хүрээнд Усны газрын дарга З.Батбаяр болон тус салбарынхан ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулж байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм.

Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн усны өдөр болгон зарлажээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай, энэ салбарт тулгамдсан асуудлын талаар тодорхой сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулдаг. Усны газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан гурван өдөр арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Өчигдөр “Усны нөөцийн менежмент-талуудын оролцоо” форумыг зохион байгуулсан бол өнөөдөр ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө танилцуулж байна.

 

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн гүний ус(202.9.40.126) 2024 оны 03 сарын 22

Говийн гүний усыг уурхай үйлдвэрлэлд ашиглахаа л зогсоочих.

0  |  0
Top