ЮНЕСКО: 2030 он гэхэд дэлхийд усны хомстол нүүрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Дэлхий дахин усны нөөцөө хамгаалахад хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж Дэлхийн усны нөөцийг хамгаалах өдөрт зориулан ЮНЕСКО-гоос гаргасан илтгэлд дурджээ.

“Ус бол бидний хамгийн үнэт нөөц. Цэнхэр алтыг хоёр тэрбум хүн шууд хүртэж чадахгүй байна гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле мэдэгджээ.

Илтгэлд дурдсан хараат бус шинжээчдийн тооцоолсноор, 2030 он гэхэд дэлхийд 40 хувийн усны хомстол нүүрлэнэ. Цар тахлын үр дагавар зэрэг дэхийн хэмжээний бусад асуудлын улмаас нөхцөл байдал улам гүнзгийрнэ. Өнөөгийн ариун цэврийн хямралтай зэрэгцэн Дэлхийн хүн амын эрүүл ахуйн хэрэгцээг хангахад шаардлагатай усан хангамжийн асуудал хэзээ хэзээнээс илүү хурцаар тавигдаж байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрт усны мөнгөн өртгийг үнэлэхэд хялбар ч мөнгөөр үнэлэгдэх боломжгүй бусад хүчин зүйлсийг дутуу үнэлж байна. Тухайлбал, жил бүр устай холбоотой өвчний улмаас хүүхдүүдийн өнжүүлж буй 443 сая сургуулийн өдрийг хэрхэн үнэлэх вэ гэж судлаачид асууж байна. Гэхдээ усны нөөцийн бүхий л талыг авч үзсэн цогц хандлагыг боловсруулж, бодлого тодорхойлох боломж бий гэж ЮНЕСКО онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top