З.Батбаяр: Монгол усны нөөцийн хомсдолд орсноо зарлах хэрэгтэй

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр өчигдөр /2022.02.22/ Монгол усны нөөцийн хомсдолд орсон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын ундны усны хэрэглээ улаан түвшинд ирсэн. Тиймээс одоо усны нөөцийн хомсдолоос хэрхэн гарах арга замыг ярилцах хэрэгтэй. Нөөцийн хомсдолоос гарах гурван үндсэн арга зам бий. Тухайлбал, усаа хэмнэх, дахин ашиглах, нөөцийн хуримтлал бий болгох гэх мэт. Бид нэг үеэ бодвол усаа хэмнэдэг болсон. Гэхдээ усны хэмнэлт нь  усны хомсдолыг шийдэж чадахгүй. Усыг дахин ашиглаж байна. Харамсалтай нь энэ ч шийдэж чадахгүй. Тэгэхээр усны нөөцийн хомсдолыг арилгах үндсэн арга зам нь усны хуримтлал бий болгох юм” гэж ярилаа.

Усны салбарын мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол Улсад 33 гаруй гол мөрөнд усны нөөцийн хуримтлал буюу далан боомтыг барих боломжтой аж. Хэрэв бид үүнийг ажил хэрэг болгож, усаа нөөцөлж чадвал алдаж байгаа усаа хуримтлуулж, газар доорх усаа тэжээхээс гадна эдийн засгаа ч хөгжүүлэх боломжтой гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярьж байлаа.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүн(202.9.40.212) 2022 оны 02 сарын 24

Гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглосон шийдвэрийг төр нэн даруй гаргах хэрэгтэй байна.

2  |  0
Зочин(202.9.46.89) 2022 оны 02 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны нөөцийн асуудлыг Ерөнхий сайд байхаасаа эхлээд анхаарал хандуулж, АНУ-д айлчилж, Мянганы сорилын корпорацийн шугамаар Улаанбаатар хотын усны нөөц, ус хангамжийг сайжруулах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг бид бүхэн сайн мэднэ. Харин З.Батбаяр бол усны салбарт ажиллаж байсан боловч усны мэргэжлийн хүн биш учраас түүний зарим мэдээлэл, мэдэгдэл нь учир дутагдалтай байх нь ойлгомжтой.

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 02 сарын 23

маш зөв эрх мэдэлтэй хүмүүс анхаарлаа хандуулаасай ОЮУ ТОЛГОЙН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНААД ЗОХИЦУУЛААСАЙ ХАЙР ГАМГҮЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА

1  |  0
Top