Азийн улс орнуудад 2030 он гэхэд усны эрэлт 55 хувиар өснө гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ли Жюньхуа мэдэгджээ.
Тиймээс усны нөөцийн зүй зохистой хэрэглэх салбарт нэгдсэн хандлага, олон улсын нягт хамтын ажиллагаа шаардлага байна. НҮБ-ын илтгэлд дурдсанаар, дэлхий дахин “усны дампуурал”-ын эрин үе рүү орж байна. Судалгаанаас үзвэл, дэлхийн дээр гурван тэрбум орчим хүн багасаж буй эсвэл тогтворгүй усны нөөцтэй бүсэд амьдарч байна. Үүний сацуу дэлхий даяар нийт мөсөн голын массын 30 хувь нь хайлжээ.
Түүнчлэн, 2.2 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй байсаар байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчин чармайлт хүссэн хэмжээнд хүрээгүй л байна. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг энэ чиглэлийн хүчин чармайлтаа нэгтгэх шаардлагатай байна гэж Ли Жюньхуа онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )