Хоёр тэрбум гаруй хүн усны хомсдолд амьдарч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Манай гараг дээр хоёр гаруй тэрбум хүнд усны хомсдол нүүрлэж, эрүүл ахуйн хүнд нөхцөлд амьдарч байна гэж Дэлхийн усны нөөцийн өдрийн босгон дээр ЮНЕСКО, НҮБ-ын ундны ус, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохицуулах газраас танилцуулсан илтгэлд дурджээ.

 

Дэлхий дээр арван хүн тутмын гурав нь ундны цэвэр усны гачигдалд амьдарч байгаа бол арван хүн тутмын зургаа нь эрүүл ахуйн үйлчилгээ авч чадахгүй байна. Есөн хүн тутмын нэг нь ил задгай газар бие засдаг гэнэ. Усны найдваргүй эх үүсвэрээс ундны усны хэрэглээгээ хангаж буй хүмүүсийн тал нь Африкийн Сахара цөлөөс өмнө зүгт амьдарч байна. Энэ бүс нутгийн нийт хүн амын дөнгөж 24 хувь нь усны найдвартай эх үүсвэрээс ус хэрэглэдэг бол 28 хувь нь эрүүл ахуйн байгууламжийг дангаараа эзэмшдэг аж. Үүний сацуу, улс орон дотроо, ялангуяа хүн амын баян, ядуу давхаргын хооронд ундны эх усвээрийн хүртээмж ихээхэн ялгаатай байна.  

 

Үүнээс гадна усны эх үүсвэртэй холбоотой мөргөлдөөний тоо өсч байна гэж шинжээчид анхааруулж байна. 2000-2009 оны хооронд энэ төрлийн 94 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010-2018 оны хооронд мөргөлдөөний тоо 263 болж, өссөн байна.

 

Байгаль орчны доройтол, дэлхийн ундны усны эх үүсвэрийн хомсдол энэ хурдаар үргэлжилбэл, 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ний 45 хувь, дэлхийн буудайн үйлдвэрлэлийн 40 хувь эрсдэлд орно. Энэ нь ядуу болон эмзэг бүлэгт хүчтэй нөлөөлснөөр улам бүр нэмэгдэж буй тэгш бус байдал нэмэгдэнэ гэж Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн ерөнхийлөгч Жилбер Унго мэдээлжээ.

 

Иймээс өнөөдөр эрчимтэй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд аюулгүй, ундны ус, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг баталгаа хүн бүрийн хувьд алдагдана гэж илтгэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top