Манангийн тусламжтай хуурай бүс нутгийн усан хангамжийг шийдэх боломжтой аж

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 23

 

Чилийн судлаачид манангийн усыг цуглуулах замаар дэлхийн хамгийн хуурай газруудын нэг болох Атакама цөлийн оршин суугчдын усан хангамжийн асуудлыг шийдэх боломжийг судалсан байна. Эл технологийн тусламжтай усны хомстол нүүрлэсэн хотуудын усан хангамжийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Манангийн усыг цуглуулах технологи нь эрчим хүчний гаднын эх үүсвэр шаарддаггүй идэвхгүй технологи юм гэж Чилийн Майор их сургуулийн доктор Виржиниа Картер Гамберини тодруулжээ. Манан нь хуурай бүс нутагт байрладаг хотуудын хувьд усны нэмэлт эх үүсвэр болох боломжтойг судалгааны дүн харуулж байна.

Манангийн ус цуглуулах зарчим нь туйлын энгийн. Хоёр шонгийн хооронд тусгай тор татаж, үүн дээр чийг шингэн төлөвт хувирч, усны дуслууд санд хуримтлагддаг байна. Нэг кв торноос хоногт 0.2-5 литр ус хураах боломжтой гэнэ. Жишээ нь долоо хоногт 17 мянган кв м торноос 300 мянган л ус хурааж, хотуудын ядуу хорооллын усан хангамжийг шийдэх боломжтой гэнэ. Хотын ногоо байгууламжийг услахад 110 кв м төхөөрөмж хэрэгтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu