АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
Энэхүү осол орон нутгийн цагаар 26-ны өдрийн 01:00 цагийн орчимд болжээ. Балтиморын боомтоос хөдөлсөн ачааны хөлөг онгоц ойролцоогоор 14.8 км цагийн хурдтай явж байсан бөгөөд гүүрний гол хэсэгт байрлах баганыг мөргөснөөр энэхүү осол гарсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хөлөг онгоц жолоодлогогүй болсны улмаас уг гүүрийг мөргөсөн гэх мэдээлэл байна. 2.6 км үргэлжлэх уг гүүр голоороо хугарч бүрэн нурсан бөгөөд ойролцоох газруудад газар хөдлөлттэй ижил чичирхийлэл мэдрэгдсэн тухай иргэд мэдээлжээ.
Ослын үеэр уг гүүрэн дээр замын ажил хийж байсан 8 хүн байсан. Эдгээрээс хоёрыг нь аварч чадсан бол үлдсэн зургаа нь сураггүй алга болжээ. Албаныхан эдгээр хүмүүсийг нас барсан байх өндөр магадлалтай хэмээн үзэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Харамсалтай
хөлөг онгоцыг жолоодож явсан хоёр хүний мэдээлэл гарсан нэг нь украйн хүн, биеийн байцаалтынх нь зураг гарсан
Хөлөг онгоцны ахмад тэнэг новш байж.