Нас барсан хэмээгдэж байсан эмэгтэй оршуулгын ёслолын үеэр сэржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

 

Тайландын иргэн 49 настай Чатапорн Срифонла хэмээх эмэгтэй элэгний хорт хавдраар олон жил шаналжээ. Эмч нар түүнийг амьд үлдэх магадлал тун байгаа тухай дуулгахад гэр бүлийнхэн нь гэрт нь гаргаж, хамтдаа цагийн өнгөрөөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Түүнийг түргэн тусламжийн машинаар гэрт нь хүргэхээр явах замд Чатапорн Срифонла нас барсан ба эмч нар ч түүнийг нас барсан гэдэгт итгэлтэй байв. Бүсгүйн ээж ойр дотнынхондоо нас барсан болохыг нь дуулган цогцсыг нь Фадунг Паттана сүм рүү шилжүүлэх ажил эхлүүлжээ. Маргааш нь бүсгүйн цогцсыг чандарлах ёстой байсан тул оршуулгын ёслолыг нь яаралтай бэлтгэж эхэлсэн байна. 

Гэвч гайхамшиг тохиож бүсгүй оршуулгын ёслол болох газар руу явах замдаа сэржээ. Бүсгүйн ээж энэ тухай "Охин минь хүүхдүүдтэйгээ уулзахын тулд үхлээс мултарч, сүүлийн удаа бүхий л хүчээ шавхсан гэдэгт итгэлтэй байна" хэмээн орон нутгийн хэвлэлд ярьжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top