“Сахал” Д.Эрдэнэбилэгээс болж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүх дээр гацжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

АТГ-аас яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч яллагдагч “сахал” Д.Эрдэнэбилэг хэрэгт шалгагдаж байх явцдаа Монгол Улсын хилийг орхин явсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2024.04.04/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг ямар шатандаа яваа болон МАН-ынхан газрын сонсголыг зохион байгуулж чадах эсэх асуудлаар тодрууллаа.

 

 

Тэрбээр “Сүүлийн долоон жилийн туршид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Нийт 31 хүний оролцоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гол хариуцагч “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн гадагшаагаа гараад явчихсан. Үүнээс болж шүүх дээр хэрэг зогссон, гацсан гэдэг тайлбарыг бидэнд өгч байгаа” гэв. Түүнчлэн “Газрын сонсголыг Засгийн газар биш, парламент зохион байгуулна. Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудын зүгээс газрын сонсголыг зохион байгуулах нь зөв гэдэг саналыг гаргасан. Ер нь, Засгийн газар нийгэмд асуудал дагуулсан, он удаан жил хаалттай байсан асуудлыг ил тод болгох зорилтыг л тавьж ажиллаж байна. Илэрдэггүй байсан олон гэмт хэрэг илэрсэн” гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 05

Зориуд зугтаалгасан хүмүүс нь байж л бгаашд тэд нарыг нь хориоч

0  |  0
Иргэн(66.181.178.210) 2024 оны 04 сарын 05

Энэ ч тавилттай жүжиглэлт

0  |  1
Ga(202.126.91.186) 2024 оны 04 сарын 04

Uheegui yumuu

0  |  0
1(202.9.40.247) 2024 оны 04 сарын 04

hovdiin hogiin hulgaich gajig tumsug

0  |  0
Top