Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашгаа тарааж, иргэдийн дансанд 256 мянган төгрөг шилжин орж эхэллээ. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой гурван үнэн, иргэдэд ашиг олгох ажлыг зориглон шийдсэн гурван Ерөнхий сайдын талаар Та бүхэнд хүргэе.
Нэгдүгээрт, аль 2000-аад онд л монголчууд стратегийн гэх 15 ордтой хэмээж байсан ч эдгээр ордын аль нь ч иргэдэд хамааралгүй, баялгийн хуваарилалт хийдэггүй тогтолцоотой байсан юм.
1998 онд гадаад дотоодынхны гар дамжин хэд хэдэн гадаадын олигарх, том компаниуд онилоод байсан Тавантолгойн ордыг өөрийн зардлаар төрдөө, ард түмэндээ олж ирсэн хүн нь тухайн үеийн монголын томоохон бизнесмэн Сү.Батболд байлаа.
Харин Сү.Батболд улс төрд орж, Ерөнхий сайд болоод Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргаж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулан 2011 онд ард иргэддээ тус компанийн 1072 ширхэг хувьцаатай болгож байсан юм.
Энэхүү шийдвэрийн дараа Монгол Улсын иргэн бүр тус орд болон бусад уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийн ашиг хүртэж, оюутнууд сургалтын төлбөрөө, ахмадууд насны хишиг, хүүхэд бүр 21000 төгрөг зэргээр монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртэж эхэлсэнтэй хэн ч маргахгүй үнэн.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг болох 179 тэрбум 830 сая төгрөгийг 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ тарааж, иргэн бүр байгалийн баялагаасаа хувь хүртэх боломжтойг дахин баталсан нь түүхэн үнэн.
Гуравдугаарт, Өмнө нь хоёрхон Засгийн газар хийж хэрэгжүүлсэн иргэдэдээ ногдол ашиг олгох ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амжилттай үргэлжлүүлж, энэ оны нэгдүгээр сарын сүүлээр 3.4 сая хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашиг болох 351 тэрбум төгрөг хуваарилж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, төрийн өмчийн уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалуулж, компанийн засаглалыг сайжруулах алхам хийснээр нүүрсний экспорт нэмэгдсэн. 2023 онд “Эрдэнэс Монгол” ХК 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байгаа юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өмчийн уул уурхайн компаниудын засаглал сайжирч, экспорт нэмэгдсэн нь ганцхан 1072 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг тараах асуудлаар хязгаарлагдсангүй. Монгол Улсын төсвийн орлого анх удаа 4.6 их наяд төгрөгөөр давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрэх боломжийг бүрдүүлсэн нь үнэн юм.
Онцлон дурдахад “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012-2016 онд ногдол ашиг тараах асуудлыг хөндөх хэмжээнд үр ашигтай ажиллаж чадаагүй. Өнөөдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн амжилтаас харахад энэ онуудад монголчууд ямар их хэмжээний боломж алдагдсан бэ гэдгийг харж болно. 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Тавантолгойг иргэдийн хяналт бүхий, нээлттэй хувьцаат компани болгон хөрөнгийн зах зээлд гаргах гэж оролдсон ороллдого тухайн үедээ бүтээгүй. Харин одоо энэ асуудал нааштайгаар шийдэгдэх нь цаг хугааны л асуудал болох шиг боллоо. Б.Эрдэнэчимэг
Сэтгэгдэл ( 8 )
1072 хувьцааны ноогдол ашиг гээд ТТ оос нэг дусал юм хармаанд орж ирлээ одоо яахав?
14 say dollarin oron suutsaa new yorkd huraalgaad suuj bj iim hugiin uhsen atsni site aar yum bichuulj suuhaasaa ich
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Үнэн шүү.
MAN l asuudliig uragshluuldag daa
uug n batboldiig olon niitiin omno tsaazaar avmaar bgan\n
Hotiinhon