Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой ажлууд урагшилж, бодит ахиц дэвшил гарч буйд баяртай байгааг энэ үеэр илэрхийллээ. Тухайлбал, Замын-Үүд боомтын зорчигч, ачаа тээврийн терминалын өргөтгөлийн төслийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд Элчин сайдын хамт оролцсоноо дурдав. Мөн талууд Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Цөлжилттэй тэмцэх төв” байгуулах төслийн солилцох захидалд гарын үсэг зурсныг онцоллоо.
Талууд хоёр талын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулах зэрэг хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулж “Go Mongolia” үндэсний брэнд бүхий уриалга гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus