Японд монгол залуу зүй бус үйлдэл хийсэн хэргээр баривчлагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 07

 

Энэ сарын 4-ны өдөр Ямагата мужийн Окитамад байрлах айлд 31 настай Монгол залуу нууцаар нэвтэрч, тус айлын өсвөр насны охины биед хүрч, зүй бус үйлдэл гаргасан хэргээр саатуулагдсан тухай тус улсын цагдаагийн газар мэдээлжээ. 

Японы Йонезава хотод оршин суудаг уг Монгол залууг хууль бусаар айлын гэрт нэвтэрсэн, садар самуун үйлдэл гаргасан хэргээр шалган, ял оноохоор төлөвлөөд байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан байна.

Охины гэр бүлийнхэн “Гэрт нууцаар орж ирсэн, гадаадын иргэн бололтой залуу зугтлаа” хэмээн 110 дугаарын утсанд дуудлага өгснөөр уг хэрэг ил болжээ. Баривчилагдах үедээ сэжигтэн этгээд согтуу байсан бөгөөд хохирогчтой урьд өмнө нь уулзаж байгаагүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Хэргийн талаар нарийвчилсан шалгалт үргэлжилж байгаа тухай Ямагата мужийн цагдаагийн газраас мэдээлээд байна. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.227.204) 2024 оны 04 сарын 08

монгол эрчүүд ч хаа явсан газраа архидаж бөгсний хэрэгт л орооцолдох болж дээ. арчаагүй юмнууд

0  |  0
Зочтн(49.0.138.250) 2024 оны 04 сарын 08

Заваарсан хүүр вэ

0  |  0
Бодит байдал(66.181.181.171) 2024 оны 04 сарын 07

Цэцийн гишүүн байсан Одбаяр булган сүүлтэй юм аа,новш чинь

0  |  0
q(202.9.40.26) 2024 оны 04 сарын 07

hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

0  |  0
б(202.9.40.103) 2024 оны 04 сарын 07

ҮХЦ-ийн Д. Одбаярын халдвар

1  |  0
zochin(49.105.74.3) 2024 оны 04 сарын 07

thaazalval taarna

0  |  0
Top