БНСУ-д мотоциклийнх нь чимээ хэт чанга байгаад ундуйцан хөршөө хөнөөсөн хэрэг гарчээ.
Уг хэргийг 60 гаруй насны эр үйлдсэн бөгөөд хөрш айлынхаа нь 70 гаруй насны эмэгтэйтэй мотоциклийнх нь чимээнээс үүдэн маргалдсан тухайгаа мэдүүлэгтээ дурдсан байна. Энэхүү мотоциклийг хохирогч эмэгтэйн гэр бүлийнхэн дундаа ашигладаг байжээ.
Хэрэг гардаг өдөр буюу энэ сарын 7-ны өдөр хөршүүд мөн л мотоциклоос үүдэн маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрчээ.
Хэргийн газраас оргон зайлсан этгээдийг тухайн өдрийнх нь оройн 21:10 цагийн орчимд ойролцоох толгодоос баривчилсан байна. Сэжигтэн хохирогчийн хүзүүн тус газар хүнд гэмтэл учруулсан бөгөөд хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )