Гүйлтийн зам дотроос 48 сая вон ОЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

 

Энэ сарын 7-ны өдрийн 15:51 цагийн орчимд БНСУ-ын Кёнгиду мужийн Ансан мужид байрлах нэгэн орон сууцны хорооллын хогийн цэг дээрээс их хэмжээний бэлэн мөнгө олсон хэрэг гарчээ. Уг мөнгийг олсон этгээд 112 дугаарын утсанд залган энэ тухай мэдээлснээр мөнгөний эзнийг хайх эрэл эхэлсэн байна. 

Уг хогийн цэг дээр 70 гаруй насны эр ажиллаж байсан ба хаягдсан гүйлтийн замыг салгах явцад боодолтой их хэмжээний мөнгө гарч иржээ. Нийт 975 ширхэг 50 мянгатын дэвсгэр уг гүйлтийн зам дотроос гарч ирсэн ба цагдаа нар мөнгөний жинхэнэ эзнийг тогтоохоор ойролцоох хяналтын камеруудыг шалгах ажилдаа оржээ. 

Цагдаа нар уг гүйлтийн замыг зөөж буй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг олж тогтоожээ. Маргааш нь буюу 8-ны өдөр цагдаа нар уг гүйлтийн замыг зөөж байсан эмэгтэй 60 настай Б болохыг олж тогтоосон бөгөөд түүний аав 90 настай С нь уг мөнгөнүүдийг хадгалж байсан болохыг олж мэдсэн байна. 

90 настай С нь оюуны хомсдолтой нэгэн байсан ба улсаас авсан тэтгэврээ ийнхүү хадгалдаг байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top