Д.Пүрэвжал: Намуудын эрхийг хязгаарлаж, төр төвтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болъё

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 15

Эдийн засагч, судлаач Д.Пүрэвжалтай  Баялгийн сангийн хуулийн эргэн тойронд ярилцлаа.


-Баялгийн сангийн хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Судлаач, эдийн засагчийн хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Намууд ард түмэнд хайр зарлаж, байгалийн бүх баялаг ард түмний өмч гээд байгаа нь худал. Нийтийн өмчөөс ялгаагүй. Тэгэхээр шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг болох гээд байна  гэж харж байгаа. 100, 1000, нэг сая хүнийг ард түмэн гэх үү. Ард түмэн яаж өмчдөө хяналт тавих юм бэ. Бас төлөөллөө сонгож хяналт тавиулах уу. Олон нийтийн байгууллага байгуулах уу гээд олон асуулт гарч ирж байна шүү дээ. Гэтэл УИХ-д орж засаглах гэсэн сонирхолтой, хий худал утопи амлалт өгч эдийн засгийг тэлж байгаа байдал харагдаад байна. Энэ үүднээс би улс төрийн намуудын эрх мэдлийг хязгаарлаж, төр төвтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь  чухал гэж үздэг.

-Яагаад Ерөнхийлөгчийн засаглал чухал гэж?

-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай нэгтээ “Ерөнхийлөгчийн засаглалтай болгож, УИХ-ын гишүүдийн тог 37 болгох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Мөн “Нам бус төр төвтэй улс болох ёстой. Монголын хөгжлийн дөрвөн тулгуур нь, нэгдүгээрт Монгол хүн /мөнх/, хоёрдугаарт газар /мөнх, гэхдээ хамгаалах ёстой/, гуравдугаарт мал (өсгөж чадвал мөнх), дөрөвдүгээрт ашигт малтмал (мөнх бус, барагдах баялаг) гээд эдгээрийг хөдөлгөгч хүч нь хөдөлмөр гэсэн нь бий. Мөн “Төр, засаг намуудаас дэвшүүлсэн хүнээр улсаа удирдуулж байгаа учир тэд нар нь зорилго, бодлогоор хоцрогдсон хүмүүс гэж харагдаж байна. Иймээс иргэд "Намгүй нийгмийн төлөө" гэх сэтгэгдэлтэй болсоор байна. Уг нь бол төр төвтэй нийгэм байгуулах зорилгоор Үндсэн хуулиа баталсан. Гэтэл МАН (+МАХН) төрийг, нийгмийг удирдах гол үүргээсээ татгалзсан. "Нам төвтэй нийгэм"-д эргэн орсон. Нам бол төр, засгийн бодлогод зөвхөн зөвлөх үүрэгтэй. "Төр төвтэй нийгэм байгуулах"-ын тулд "Ерөнхийлөгчийн засаглалтай" болж УИХ-ын гишүүдийг цөөлж 37 болгох ёстой. УИХ дэргэдээ хууль боловсруулах мэргэжлийн зөвлөлтэй байж болох юм. УИХ-ын гишүүд нь ёс суртахууны болон хэрэг зөрчлийн доголдлоо "бүрэн эрх" хэмээн үгээр халхавчлан хаацайлдаг болсон...” гэж “Бүтээлийн чуулган”-ыхаа 37 дугаар ботид бичиж үлдээсэн байдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Хүмүүстэй санаа бодлоо солилцоход ч “Манайд парламентын засаглал тохирохгүй байна” гэж үздэг, ийм саналтай хүн олон байдаг юм билээ. УИХ, Ерөнхийлөгч, улсын өмч гээд шууд хамааралтай. Улс орон өөрийн гэсэн өмчтэй байж эрх мэдэл нь баталгаажина. Улс өмчөө өөрөө тоолж,үнэлж,мөн хамгаалах, арвижуулах үүрэгтэй. Зөв зохистой шинжлэх ухаанч, зөв зохистой ашиглаж, хүн ардынхаа сайн сайханд зориулан ёстой. Газар зүйн байршлаар эх газрын маш эмзэг байгаль орчноо хайрлан хамгаалж ирээдүйн үр саддаа өвлүүлэн үлдээх үүрэгтэй.

-Та улсын өмч, төрийн өмч гэж ярьж байна. Юугаараа өөр юм бэ?

-Дархан хилээр хязгаарлагдсан, ард түмэн, Засгийн газрын шийвэрээр бүтээгээгүй, уламжлагдан өвлөгдөж ирсэн байгалийн баялаг, байгалийн зүй тогтол бүхэлдээ улсын өмч. Ганц газар, газрын хэвлийн баялаг ч биш нэлэнхүйдээ нэгэн цул бөгөөд салгаж авч болохгүй ус, агаар мандал, ойн сан энэ бүхэн чинь цогцоороо улсын өмч юм. Яахаараа төрийн өмч болж байгаа юм бэ гэхээр Засгийн газрын шийдвэр гарч, аль нэг ордыг ашиглая, тэнд судалгаа хийлгэе гээд, судалгаагаар ашигт малтмалын ямар нэгэн илэрц илэрлээ гэхэд түүний нөөцийг тогтоодог. Ингээд ганц манай улс дангаараа ашиглаж чадахгүй байгаа, өөр аль нэг улс орон сонирхох юм бол хөрөнгийн оролцооны тухайд Засгийн газар шийдвэр гаргаж, хувь нийлүүлсэн хамтарсан үйлдвэр баръя гэж байгаа ийм тохиолдолд төрийн өмч гэдэг. Ийм л ялгаатай. Гэтэл одоо улс төрийн намуудын яриад байгаа ард түмний, хувийн өмч гэдэг үгс бол харин ч худал,  маш нуугдмал ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Байгаль орчны үнэлгээг төр, олон нийтийн өмч гэчихээд цөөн хэдэн хувийн компаниар хийлгэж байгаа нь нэр төдий ажил. Монгол Улс өөрөө баялгаа үнэлж чадахгүй байгаа учир гадаадынхан маш багаар үнэлээд байгаа юм. Улс баялгаа технологийн үнэлгээнд шилжүүлэхийг амьдрал шаардаж байна шүү дээ.

-Дөрөв дөрвөн жилээр гарч ирж эрх барьж буй намууд мэдэх ёсгүй, шийдэх эрхгүй гэж та хэлсэн. Үүнийгээ тайлбарлана уу?

-Манайд дөрөв дөрвөн жилээр  аль нэг нам засаглаж, төрт ёсны уламжлал устсан. Ард түмний өмчийг нэг нам мэдээд шийдээд байж болохгүй шүү дээ. Жишээ нь, сонгуульд ажилласан хүн нь улсын үйлдвэрийн газрын дарга болох жишээтэй. Судалгаа, үндсэн мэргэжлийг харгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс Засаг дарга, үйлдвэр, аж ахуй газрын даргын албыг хашиж байна. Үүнээс үүдэлтэйгээр байгаль орчны нөлөөлөл, газар, байгаль орчны ариун дагшин, цэвэр ариун байдлыг хаа хамаагүй лиценз нэрээр нэг нь өгч, нөгөө нь ашиглаж, бохирдуулж, үр ашгийг нь ч олигтой хүртэж чадахгүй байна. Зарим орд газар гаднын биржээр зарагдаад явж байна гэхээр гайхмаар. Ашиглаж байгаа заримыг харахад үнэлгээ нь хараахан тогтоогдоогүй байхад  зэрэг зэрэг ухаад, өнөөдрийн биржийн үнэлгээгээр гаргаад байгаа. Ингэж зэрэг зэрэг ухсанаар агаар мандал ихээхэн бохирдож,  тэр нь эргээд бидний амьдралд сөргөөр нөлөөлж, мал, хүн, амьтан, ургамал ногоо их хордож байна. Тиймээс би яагаад байгаль орчны эдийн засгийн үнэлгээ чухал гээд байна вэ гэвэл, нэгдүгээрт баялгийнхаа үнэлгээ, өртөг үнийг өндөрсгөнө, хоёрдугаарт байгаль орчноо хамгаалах үүднээс ярьж буй юм. Энэ нь эдийн засгийн аргаар хамгаалъя гэсэн үг юм л даа.

-Байгаль орчныг хамгаалах өөр ямар арга зам байна?

 -Ер нь бол төрөөс эдийн засгийн аргаар буюу цагдаа, дотоодын цэргийн хүчээр хамгаалах гэсэн янзын арга зам бий. Эдийн засгийн арга нь үнэлгээгээ хийж, тухайн газар нутгийн амьдран суугаа ард иргэдэд ийм үнэ цэнтэй баялаг, байгаль орчноо өөрсдөө хамгаалж, ариг гамтай ашиглаж, энэ чиглэлд санаачилгатай, сэтгэлтэй, зүтгэлтэй ажилласныг нь урамжуулж байх. Самар жимсээ зөв аргачлалаар хурааж, амьдрал ахуйдаа зөв хэрэглэх, сайн жишгийг сурталчлах, уриалах, зөв дадлыг бий болгох, сургах нь чухал. Байгаль орчинтойгоо зүй зохистой харилцахыг эрт дээр үеэс Монголын ард түмэн шашин, соёлоороо дамжуулан хамгаалсаар ирсэн. Үр хүүхдүүддээ уламжлуулан өвлүүлж байсан. Байгалийн тогтоцыг хамаагүй өөрчлөх, хөрс хуулалт хийгээд ашиглаж байгаа, тариалалт гэхэд л хөдөө аж ахуйн эдэлбэр газруудад хаана нь юу тариалахыг сайн судалж байсан байна. Монголчууд рапсыг огт тарьж байгаагүй. Гэтэл одоо хаа хамаагүй тарьж байна. Энэ бол хөрсөнд маш муу нөлөөтэй. Тухайлбал, төмс, сонгино тарих хоёр хоорондоо ялгаатай. Сонгино тарьсан талбайнхан бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр үнэлж зарах вэ. Энэ чинь нарийн ногоо, хүмүүсийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой шүү дээ. Төмс тэжээллэгийн хувьд тэжээллэг, гэхдээ  цардуул ихтэй. Тэгэхээр талбайн үнэлгээ өөр байх ёстой. Монгол орны газар зүйн тогтоц, Төв Азийн цээжинд байгаа эмзэг хөрстэй тогтоцыг бид хайрлаж, хамгаалж, өөрсдөө амьдраад, бас үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх ёстой шүү. Хэдэн мянган жилээр  цааш амьдарна. Үүний төлөө бидний өвгөд дээдэс амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн шүү дээ. Гэтэл хэн нэг  дөрвөн жил засаглаж байгаа хүмүүс гадныханд найр тавьж өгөөд байгааг ойлгохгүй юм. Үнэхээр  сэтгэлд харам санагдаж байна. Эд нарт зүгээр өгөхийн тулд миний өвгөд дээдэс цусаа урсгаж, амиа өргөж байж энэ 1.5 сай хавтгай дөрвөлжин газар нутгийг авч үлдсэн юм гэж үү. Ийм сонин ойлголт хүртэл төрөх юм байна шүү дээ.

-Намууд олшроод байгаа, 2024 оны сонгуульд хоёр эвсэл, 27 нам орох гэж байна. Та бол улс төрийн намд шүүмжлэлтэй хандаж байна уу?

-Зүүний, барууны гээд баахан нам мэндэллээ. Аль нь зүүн, аль нь баруун юм гээд үзэхэд үзэл суртлын өчүүхэн ч ялгаа алга. Зүгээр л ард түмэнд таалагдах гэсэн, баялгаа барьцаалсан, улсынхаа хөгжлийг дэмжиж, томхон хөрөнгө оруулалт татаж чадахгүй, эдийн засаг, хөрөнгийн жаахан төвлөрөл үүсээд ирэнгүүт  халамж болгоод тараачихдаг ийм л байдалтай намууд байсаар ирлээ. Эдийн засгийн төвлөрлийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Намуудын дөрөв дөрвөн жилийн уралдаанд бий болсон жаахан  хөрөнгөө хуваарилаад дуусгачихдаг. Намууд төлөвшөөгүй, хэсэг бүлэг хүмүүсийн дур сонирхлоор улсын эдийн засаг хямарч дуусаж байна. Ази тивийн сүүлийн 30-40 жилд манай ар түмний, сүүлийн үеийн залуусын боловсрол, хандлагыг харвал эрүүл мэндийн хувьд ч их доройтож байна, ёс зүй, хүмүүжил, төлөвшлийн хувьд ч  байгальтайгаа адил их эмзэг болж байна. Хүүхдүүд эрүүл мэндийн хувьд дорой, бусдын үгийг даах чадварын хувьд сул байх болсон.

Эцэг эхчүүдийн зүгээс ч хүүхдүүддээ анхаарал бага тавьж буй явдал байгаа л байх. Гэхдээ л намуудын байр байдлыг хараад залуус “ямар мэргэжил сонгох вэ” гэхээр дарга болно гэх болсон байна шүү дээ. Монголчууд “Нам дагавал ам тосдоно” гэж ярьдаг болсон байна. Хүүхэд, залуустаа ийм буруу хүмүүжил олгож, намуудын уралдаанаар улсаа сүйрүүлж болохгүй. Бид ирээдүйдээ ёс суртахуун, хүмүүжил олгож байх сан. Үүний тулд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн засаглалтай улс болмоор байна.

-Хариуцлагын тогтолцоог сайжруулахад л болчих юм биш үү?

-Тийм биш. Нийлж идчихээд, сонгууль болохоор халамж тарааж уралдаад, элдэв амлалт өгөөд гараад ирдэг. Тэрэнд нь ард түмэн хариуцлага тооцох юм алга. Шалгах, хянах бүх юмыг системээр нь аваад хаячихсан, дээрэ данхар бүтэцтэй, 76 гишүүнтэй. Энэ тоо хэт олон байгаа. Одоо 5-6 бүс болгож бүсчилж байгаа бол нэг бүсээс хоёр хүн байхад л хангалттай. Цөөхөн хүнтэй байх тусмаа сайн ажиллана. Социализмын үед Улс төрийн товчооны 11-хэн гишүүнтэй байгаад улсын эдийн засгийг зангидаж болоод байсан. Дэлхийд томд тооцогдох  “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, дагалдуулаад том хот суурин босгож чадсан. Өнгөрсөн 30 жилд тэрнээс өөр бид юу байгуулж чадсан юм бэ. Шүүмжлээд байдаг, хийдэггүй. Жаахан хөрөнгө олохоороо халамж тараагаад, орд нээхээрээ гадныханд зүгээр шахуу өгч, өмнөөс нь барьж гүйгээд, хайран баялгаа үнэгүйдүүлээд байдаг. Ийм байж болохгүй шүү дээ. Энд ямар ч хяналт байхгүй, хариуцлага бүр ч байхгүй байна. Энэ бүхнийг зангидаад явах Ерөнхийлөгчийн засаглалтай болсон үед л  бид зөв голдиролдоо орно. Тийм байхыг шаардаад, эцэст нь ийм дүгнэлтэд хүрч байна л даа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(202.9.46.87) 2024 оны 04 сарын 22

Энэ хүнтэй нэг саналтай байна.

2  |  0
ЗАВААН АВГАЙН БАЙГАА(66.181.180.139) 2024 оны 04 сарын 15

ЭНЭ БАЛИАР ХҮРЭЛСҮХИЙН БӨГСНИЙ АЛЧУУР АВГАЙ ОДОО БОЛЬДОО. ЧИНИЙ ТӨРИЙН ТОГТОЛЦОО МЭДЭХ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ.

1  |  0
Зөнч(66.181.182.72) 2024 оны 04 сарын 15

Хол очиж хуц,мэдлэггүй мэдрэмжгүй 2оороо битгий гайхуул.Жэнко шиг Америкт айлчилж очоод Трампаас орост туслахыг гуйдаг тийм мал сонгогдвол Тувагийн араас орохоо мэдэж байна уу!

1  |  1
Үүр(66.181.187.107) 2024 оны 04 сарын 15

Энэ авгай чинь одоо алах нь. Нэг хүний засаглал манайр шиг ооонд аюултайг мэдэдэггүй ээжүү????!!!

2  |  1
зочин(66.181.186.138) 2024 оны 04 сарын 15

аа мэдэхгүй дээ женко мэтийн мафийг балайраад гаргачихвал бүр сүйрэл рүү хөтлөх биз дээ түүн дорвол хэрэлдээд сууж л байга дээ одоо чмөнгө байвал хөгжихөө бдсон дээр дээ

1  |  1
Батаа (119.40.103.6) 2024 оны 04 сарын 15

Зөв шүү

0  |  0
S(59.153.112.233) 2024 оны 04 сарын 15

SEXSDN80955877

0  |  0
7(66.181.160.59) 2024 оны 04 сарын 22

Зөв шүү. Ардчилал гэж өмхий үгээр улс орнуудыг самарч байна зөв гэсэн бодлого замаар л явах ёстой

1  |  0
Баяржавхлан(203.23.199.2) 2024 оны 04 сарын 22

Энэ их зөв санаа УИХ-ын гиүүдийн тоог нэмж, бүсчилсэн хэлбэрээр сонгууль явуулж байгаа нь бас нэг завхарал Хяналт тавьдаг ганц байгууллагын дарга нь сонгуульд нэр дэвшиж байгаа нь хараат бус ажиллаж байсан эсэхийг гэрчилэх ганц том жишээ байна даа хүмүүсээ

1  |  1
Top