Дөрөвдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгосын Их хурлын сонгууль болж өнгөрсөн.
Үүнээс өмнө нэгэн юүтүбэр 40 орчим санал хураах байранд нууц камер суурилуулсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгт холбоотой байж болзошгүй 9 сэжигтнийг цагдаагийнхан саатуулсан тухай албаныхан мэдээлжээ.
Дээрх 9 хүн юүтүбэр залууд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хэсгийн хороодод нэвтэрч, нууц камер суурилуулахад тусалж, санал хураалт болсны дараа суурилуулсан камеруудыг нь эргүүлэн авч өгнө хэмээн амласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Эдгээр этгээдүүдэд хууль бусаар нэвтэрсэн, харилцаа холбооны нууцыг зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа аж.
Сэжигтэн байцаалт өгөх явцдаа Үндэсний сонгуулийн хороо ирцийн хувь хэмжээг хэрхэн хувиргаж байгааг хянах хүсэлтэй байсан тухайгаа дурдсан байна. Тэрээр 2022 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад сонгуулийн урьдчилсан санал хураалтын байранд камер суурилуулж байсан болох нь мөн тогтоогджээ.
Цагдаа нар дээрх камеруудыг хамтран суурилуулсан байж болзошгүй хоёр эрэгтэйг мөн баривчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )