Үндэсний баялгийн сангийн хууль ингэж хэрэгжинэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 24

“Норвегийн жишгээр хөгжье, Баялгийн сан байгуулъя”. “Үндэсний баялгийн сан бол  Хөгжийн сан юм” гэж манай улс 2006 оноос ярьсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрд энэ сэдэв хөндөгддөг байв. Тэгвэл Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж баталснаар Монгол Улс анх удаа Баялгийн сангийн хуультай боллоо.

Манай улсад л арав гаруй жил дуншиж, анх удаа хуульчилж байгаа болохоос дэлхийн баялаг ихтэй 49 улс ийм хуультай. Эдгээр сангууд нь олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тодруулбал 156 төрлийн баялгийн сан байдаг. Түүнээс хамгийн том нь Норвегийн үндэсний баялгийн сан бөгөөд үл хөдлөх хөрөнгөд шууд хөрөнгө оруулалт хийх зэргээр эзэмших хувиа нэмэгдүүлж ирснийг хэвлэлүүд онцолдог, учир нь тус сан жил бүр тайлангаа ил тод мэдээлдэг. Бусад улсад том төслүүдийг санхүүжүүлэх, хуримтлал үүсгэх, зах зээлд хөрөнгө оруулах, нийгмийн бүлгүүд, иргэдэд  дэмжлэг үзүүлэх зэргээр дээрх санг ашигладаг.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай, нөөц нь тогтоогдсон болон тогтоодоогүй ашигт малтмалын орд ч олон. Стратегийн 20 гаруй ордтой гэлцдэг ч тун цөөхөн нь төрийн мэдэлд үлдсэн бол янз бүрийн шалтгаанаар стратегийн ордоос хасуулж хувь хүн, гэр бүл, бүлэглэлийн гарт очсон нь ч бий. Тэгвэл шинэ тутам хэдий ч Үндэсний баялгийн сангийн хууль энэ бүхнийг цэгцлэх юм. Энэ үүднээс тус хуулийг дагаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн баталсан.

Мөн Аж ахуй нэгжийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж байгаа юм.

Ингэснээр  нэг гэр бүл цаашид стратегийн ордыг эзэмшихгүй. Жишээбэл, МАК-ийн эзэмшил өв залгамжилсан хэлбэрээр цааш явахгүй. “Эрдэнэт”-ийн овоолгоос тэрбум тэрбумаар нь ам.доллар босгож байдаг хоёр хүний эзэмшлийн “Ачит-Ихт” компани ч мөн адил. Хуулиар энэ бүхэнд цэг тавьж буй.

Цаашид хуулийн зохицуулалт хэрхэн хэрэгжих вэ гэвэл тэд бирж дээр нээлттэй компани байгуулж, олон улсын аудитаар хянуулдаг болно. Ингэснээр ил тод байдал дээшилнэ. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар төлөх эрх зүйн орчин бүрэлдэж байна. 30 хувь гэдэг эхлэлийн том цэг.

Бусад улс оронд 80 хүртэл хувийн татварын орчин тогтсон байдаг гэдгийг Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батлахын өмнө хуулийн томъёоллыг чуулганы хуралдаанд танилцуулахдаа онцолж байсан юм. Үүнээс гадна үүсмэл ордыг “хог хаягдал” гэж үзэж ирсэн нь учир дутагдалтайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд үг хэлэхдээ шүүмжилж, “Үгүй шүү, энэ бол баялаг” гээд “Манай улсын төсөв өнгөрсөн жил дөрвөн их наядаар давж, түүнд түшиглэн цалин, тэтгэвэр нэмсэн. Үүнтэй адил Үндэсний баялгийн сангийн хуулийг баталснаар уул уурхайн ил тод байдал дээшилж, эдийн засаг илүү тэлэх боломж бүрдэнэ. Манай эдийн засаг 36 их наядаас 74 их наяд хүртэл тэлсэн. Энэ бол ил тод байсны үр дүн юм. Одоо 100 их наядад хүргэх хэрэгтэй”-г онцлон тэмдэглэсэн. Үндэсний баялгийн сангийн хуулийн гол зорилго бол газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төвлөрүүлж, өсгөн нэмэгдүүлж, түүнийгээ Монгол Улсын 3.5 сая иргэн, ирээдүйн эзэн хүүхэд залуус,  хүн бүрд тэгш бөгөөд шударга хүртээхэд чиглэж буй. Энэ хүрээнд  гурван сан байгуулж, орлого төвлөрүүлэхээр хуульчилсан. Үүнд:

Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэх зохицуулалттай.

Хөгжлийн сан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэх,

Хуримтлалын сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэхээр тус тус хуульчилжээ. Ингэхдээ орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ.

Гэхдээ зарим хүний хэлээд байгаа шиг санг хавтгайруулсан халамж болгож тараахгүй. Улсын нэгдсэн төсөв буюу өрөөс хэрэгжүүлэх нэгдсэн бодлогоор том бүтээн байгуулалтуудаа эрэмбэлж, аль чухлаас нь эхлэн хөрөнгө оруулах, түүнчлэн зах зээлд гаргаж өсгөх, хуримтлал үүсгэх гэх зэргээр Хуримтлалын сан, Хөгжлийн санг үүсгээд явах аж. Ингэхдээ ирээдүйн өв сан нь Норвеги улсынхтай адил “үржүүлэхийн хүрд”-ний зарчмаар ажиллах нөхцөл энэ хуулиар нээгдэнэ. Нөгөө талаар ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдахаар хуульд тусгажээ. Тухайлбал, манай улсын валютын нөөц энэ оны эхний гурван сарын байдлаар анх удаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл энэ боломжоо өсгөн нэмэгдүүлэх хөшүүрэг, шинэ гарц Үндэсний баялгийн сангийн хуулиар нээгдэж байна. Хуримтлалын санг Сингапурын жишгээр, суурь зарчимд нь тулгуурлан боловсруулсан гэдгийг  хууль санаачлагчид тэмдэглэсэн бол Засгийн газрын хэрэгжүүлж хараахан амжаагүй нэг зүйл нь өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах төслийг реформын хэмжээнд хийж чадаагүй. Үүний шалтгаан эх үүсвэр нь үнэтэй байсан. Жилд дунджаар 500-700 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрт зарцуулдаг. Тэгвэл Монголбанк, хувийн хэвшил, Засгийн газар зөвшилцөж, хамтарч чадвал жил бүр нэг их наядаас давсан хөрөнгийг орон сууцны салбарт оруулах, улмаар хүүг нь өөрсдөө удирдах боломж Үндэсний баялгийн сангийн хуулиар бүрдэж байгааг Ерөнхий сайд онцолсон. Хамгийн чухал нь статегийн ордын 34 хувийг хүн амын боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулахад зориулдаг болж байгаагаараа Үндэсний баялгийн сангийн хууль үндэсний үзэл баримтлал бүхий  хууль болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonis(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Bat-ireedui Yandag(202.21.118.178) 2024 оны 04 сарын 24

Энэ бол олон жил хүлээгдсэн хууль. Хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч болох гажуудлаас хамгаалах нь онцгой чухал юм. Жинхэнэ хуримталын сан болгож олон улсын болон дотоодын өгөөж өндөртэй тавцан дээр эргэлдүүлэх зарчимаар ашиг олох боломж бүрдэхээс гадна ирээдүйн улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гол хөшүүрэг болох ёстой. Алсыг харсан дурын Их хурал энэ хуулинд гар дүрдэггүй боломжийг бүрдүүлсэн бол бүр гайхалтай байх байллаа

1  |  0
Top