Энэтхэгийн эрх баригчид 20 хоногийн хугацаанд амлагч үйлдвэрлэдэг бүх компаниудад шалгалт хийхээр болжээ. Шалтгаан нь хэд хэдэн төрлийн амтлагчид хорт хавдар үүсгэгч бодис байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсантай холбоотой.
“NDTV” сувгийн мэдээлснээр, Хонконг болон Сингапурт Энэтхэгийн “MDH” болон “Everest” брэндийн дөрвөн төрлийн амтлагчийг хэрэглэхгүй байх сануулга гаргажээ. Тус бүтээгдэхүүнүүд дэх этилений ислийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэж үзэж байна. Эл хүний эрүүл мэндэд хортой пестицид нь “MDH” компанийн гурав, “Everest” брэндийн нэг төрлийн амтлагчид илэрчээ.
Хоригт шөл, загасны амтлагчид болон карри оржээ. Хорт хаврын судалгааны олон улсын агентлаг этилений ислийг “1-р бүлгийн канцероген” хэмээн ангилдаг байна.
Үүнтэй холбогдуулан Энэтхэг даяар амтлагчнуудын сорьцын дээж авч байгаа аж. 3-4 хоногийн дотор амтлагчийн бүх үйлдвэрүүдээс дээж цуглуулах ба шинжилгээний үр дүн 20 хоногийн дараа гарах аж.
Энэтхэг нь дэлхийн хамгийн том амтлагч үйлдвэрлэгч, хэрэглэгч экспортлогч орон юм. Тус улс нь Олон улсын стандартын байгууллагын (ISO) жагсаалтад багтсан 109 төрлийн амтлагчийн 75-г нь үйлдвэрлэдэг байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Энэтхэг нь 3.67 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий амтлагчийг дэлхийн 159 оронд экспортолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ амтлагчуудыг манай бүх гуанз ресторан хэрэглэдэг тийм болоод манайхан х.хавдар их тусдаг байх. Наад зах нь булгуги, догбугид хийгээд хүүхэд залуус маш их иддэг.
Би ч хатаасан ногоогоор л амталдаг даа элдэв химиин бодисгүй