Мишустины танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцорно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

 

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины тэргүүлсэн Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. В.Путины тангараг өргөх ёслол өнөөдөр Москвагийн цагаар 12.00 /Улаанбаатарын цагаар 17.00 цагт/ эхэлнэ.

Хуульд засны дагуу Мишустины танхимын гишүүд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллах аж. Хуулийн дагуу ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагын бүрэн эрхийн хугацаа автоматаар дуусгавар болж байна.

Ерөнхийлөгч В.Путин тангараг өргөх ёслолын өмнө Михаил Мишустины тэргүүлсэн танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Www(59.153.115.101) 2024 оны 05 сарын 07

Dakhin urgeljluulne ajilluulna gesen sh.dee.

1  |  0
Top