"Сээгсцагаанбогд"-д зөрчлийн арга хэмжээ тооцуулахаар хэргийг БУЦААЖЭЭ

Б.Цог | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Сээгсцагаанбогд буюу рэппер Б.Гантулгын дүрс бичлэг цахим орчинд цацагдсан.

Уг бичлэгтэй холбогдуулан Б.Гантулгыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл буюу хүний биед халдах гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаад, уг хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Харин прокуророос тус хэргийг сэргээн шалгаж, Б.Гантулгад Зөрчлийн арга хэмжээ тооцуулахаар буцаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top